Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
УУ-н компаниудаас хандиваараа Оюу Толгой тэргүүлж, Энержи Ресурс удаалж байна
2019-01-16

Лийд төгсөгчдийн зарим төлөөлөл Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс зохион байгуулсан “Олборлох салбарын өгөгдөл” дата анализын сургалтын хүрээнд олж авсан мэдээлэлд тулгуурлан дараах дүн шинжилгээг хийснээ толилуулж байна.

 

Дүн шинжилгээнд ашигласан тоо баримтыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлангийн систем e-reporting.eitimongolia.mn -с авсан болно.

 

Тус дата анализын зорилго нь уул уурхайн компаниудын хандивын зарцуулалтад анхан шатны дүн шинжилгээ хийхэд оршино. Дүн шинжилгээг 2016, 2017 оны мэдээлэлд тулгуурлан гаргалаа.

 

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланд тусгагдсанаар уул уурхайн компаниуд:

 

  • 2016 онд 24,219,821,067 төгрөгийн, 
  • 2017 онд 29,645,757,268 төгрөгийн хандивыг хувь хүн, албан байгууллагуудад олгожээ.

 

Зураг 1, Нийт хандивын хэмжээ

 

Уул уурхайн компаниудын нийт хандивын тал ба түүнээс илүү хувь нь төрийн байгууллагуудад олгогдсон байна. /Зураг 2/

 

 

 

2017 онд төрийн байгууллагад өгсөн хандивын хэмжээ 15 орчим хувиар буурч, харин ТББ, холбоо, сан болон иргэдэд олгосон тохиолдол нэмэгдсэн байна.

 

/Жич: Хандивын зарцуулалтын тодорхой тооцоололд Оюутолгой ХХК-ийн “Говийн Оюу сан”-гаар дамжуулан олгосон мэдээлэл багтаагүй. Учир нь тус сангаар дамжсан хандив ямар төрлийн байгууллага, хувь хүнд олгогддог тухай мэдээлэл тодорхой бус байв./

 

Уул уурхай эрхлэгч компаниудын хандивын зарцуулалт нь тухайн уурхай үйл ажиллагаа явуулж буй орон нутагт, тухайлбал сумдад илүүтэй төвлөрч байна. Тайлант хоёр оныг харьцуулж үзвэл 2016 онд нийт хандивын 92.4 хувь нь суманд хуваарилагдаж байсан бол 2017 онд бага зэрэг өөрчлөлт орж, Улаанбаатар хотод хандивлагдах мөнгөний хэмжээ нэмэгджээ.

 

 

 

Хандивын хэмжээг зардлын төрлөөр нь авч үзвэл 2016 онд дэд бүтэц, боловсрол болон тусламж, дэмжлэгт зориулах тохиолдол бусад төрлөөс илүү байсан байна. Тэгвэл 2017 онд тусламж, дэмжлэгт зориулсан зардлын хувь хэмжээ өмнөх оныхоос 3 дахин нэмэгджээ. 

 

 

 

Боловсрол хэмээх ангилалд сургалтын төлбөр, тэтгэлэг, салбарын уралдаан тэмцээний ивээн тэтгэлэг, шагнал урамшуулал, ном сурах бичгийн хандив, сургалтын анги танхим тохижуулсан зэрэг зардлууд багтаж байна. Дэд бүтцэд зам, худаг гаргасан, ногоон байгууламж, орчны тохижилт, гэрэлтүүлэг, тоглоомын талбай, инженерийн шугам зураг, байгуулалт зэрэг зардлууд багтсан.

 

Тусламж хэсэгт иргэдийн амжиргааг дэмжих түлээ, нүүрс, ахуйн барааны дэмжлэг болон баяр ёслол, буяны ажил гэх мэт цаг үеийн шинжтэйгээр олгосон тусламж багтаж байна. Мөн энэ хэсэгт сум, орон нутгийн захиргаа, холбогдох байгууллагуудад үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий бусад ангилалд багтаагүй зардлууд орж байна.

 

Уул уурхайн топ хандивлагч компаниудыг Оюутолгой ХХК тэргүүлж байна. Тус компанийн олгосон хандив 2016 онд уул уурхайн компаниудаас өгсөн нийт хандивын 64 хувь, 2017 онд 50 хувийг нь бүрдүүлж байна. 

 

 

 

 


Дүгнэлт: Уул уурхайн компаниудын хандивын ихэнх хэсэг нь төрийн байгууллагад, тухайн компани үйл ажиллагаа явуулж буй сум, орон нутагт зарцуулагдаж байна.  Уул уурхайн компаниудын хандивын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсэн бөгөөд топ хандивлагч компаниудыг Оюутолгой ХХК тэргүүлж, Энержи ресурс ХХК удаалж байгааг мэдээллээс харж болно. 

 

Дээрх дүн шинжилгээ нь ОҮИТБС-н тайланд мэдээллээ ирүүлсэн 200 гаруй уул уурхайн компанийн дата-д эхний байдлаар хийсэн дүн шинжилгээ болно. Уул уурхайн компаниуд хандивын мэдээллээ гаргахдаа хандивын зориулалт, хүлээн авагч, төрлийг тодорхой бусаар бичдэг нь тус дата анализыг хийхэд бэрхшээл учруулж байв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mash baga bna.bidnii baylagiig zugeer avsan bizdee..
2019-01-16
Shhaldoo 100 tog shaasnaa 1 tog hun ogsnoo neeh zarlaal te marketing bhlfa
2019-01-16