АНУ-аас үүсэлтэй дэлхийн олон оронд хэрэгжиж, уламжлал болсон “BLACK FRIDAY” буюу “Хар баасан гараг” хямдралтай худалдааг манай улсын томоохон худалдааны төвүүд зохион байгуулдаг болсон. Тэгвэл сар шинийн баярт зориулан “Ард санхүүгийн нэгдэл”-ээс үүнтэй ижил “Цагаан сугар” нэртэй долоо хоногийн хямдралтай худалдааг зохион байгуулах гэж байна.
“Цагаан сугар” хэмээн нэрлэсэн нь учиртай аж. Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан “цагаан” хэмээн тодотгож монгол цаг тооны хэллэгээр баасан гарагийг “сугар” хэмээн нэрлэдэг тул “Цагаан баасан” буюу “Цагаан сугар” хэмээн нэрлэж, цагаан сарын цахим хямдралыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Цагаан сугар”-т аж ахуй нэгжүүд өргөнөөр оролцож бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаалснаар БНХАУ, Эрээн хот руу чиглэсэн мөнгөний урсгалыг эх орондоо үлдээж, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх өндөр ач холбогдолтой юм.
Иймд үндэсний үйлдвэрлэгчид ardshop.mn цахим сайтад бүртгүүлж, өөрийн компанийн бараа бүтээгдэхүүний мэдээллээ цогц байдлаар нэгтгэн байршуулах боломжтой. Үйлчлүүлэгчдийн хувьд уг сайтад нэвтрэн орж, цаг алдалгүйгээр ах, дүү хамаатан садандаа бэлэглэх бүтээгдэхүүнээ сонгож сагсалснаар “Монгол шуудан” компанийн хүргэлт гэрт нь хүргэх юм.
Ач холбогдол нь зах, худалдааны төвүүдээр цаг алдан “таваргаж” бэлэг цуглуулах бус “Цагаан сугар” арга хэмжээний хүрээнд буюу нэгдүгээр сарын 18-наас нэгдүгээр сарын 25-ны хооронд “Ardshop.mn”-ээр дамжуулан хямдралтай бараа, бүтээгдэхүүнийг гэрээсээ захиалж, гэртээ хүргүүлэх боломж бүрдэж байна. Зөвхөн хувцас, эдлэл хэрэглэлээс гадна биет бус бүтээгдэхүүнийг /сургалтын эрхийн бичиг, үйлчилгээний эрхийг бичиг/ худалдах авч болох аж.
Үүний тул худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, хувь хүмүүс зөвхөн цагаан сарын өмнөх өдрүүдэд “зад” хямдрал зарлаад ард түмэндээ бэлэг барихыг уриалж байна.
Ажлаа алдахгүй, түгжрэхгүй, ажил дээрээ сууж байгаад л цагаан сарын бэлтгэлээ базаах боломжийг “Цагаан сугар” олгох юм байна. “Цагаан сугар”-ыг энэ сарын 19-нд "Ард санхүүгийн нэгдэл”-ээс зохион байгуулдаг "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" уламжлалт чуулга уулзалтаар олон нийтэд танилцуулах бөгөөд ardshop.mn цахим худалдааны сайтыг албан ёсоор нээх юм.
Манай Монголчууд онлайн дэлгүүрээр үйлчлүүлж сураагүй гэж хэлж болно. Аливаа бараа, бүтээгдэхүүнийг заавал мэдэрч үзэж байж сая худалдан авах итгэл үнэмшил төрдөг. Гэвч дэлгүүрт хэтэвчээ бариад ордог байсан бол өнөө цагт дэлгүүрийг түрүүвчиндээ багтаадаг болжээ. Апплейкшн ашиглаад л ижий аав, эмээ өвөөгийнхөө сар шинийн бэлэг, сэлтийг базаах боломжтой юм.
Г.Сүрэн
Уншиж байна |