Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
"ТОП-20" индексийн сагс шинэчлэгдлээ
2019-01-15

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ын дагуу ТОП-20 индексийн багцыг 2019 онд бүрдүүлэх үнэт цааснуудыг шалгаруулж, сагсыг шинэчлэв. 

 

2018 оны үзүүлэлтээр өмнөх сагсанд багтаж байсан 11 компани хэвээр үлдэж, “Баянгол зочид буудал”, "Шивээ овоо", "Ариг гал", "Адуун чулуун", "Монголын цахилгаан холбоо", "Шарын гол", "Хөх ган", "Материалимпекс", "Улсын их дэлгүүр" ХК-иуд хасагдаж, шинээр  "Хай би ойл", "Женко тур бюро", "Жинст-Увс", "Айтүүлс", “Лэндмн ББСБ", "Монгол Базальт", "Хөвсгөл алтан дуулга", “Мандал даатгал”, "Ард даатгал" ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн сагсыг бүрдүүлж байна. 

 

Шинэчилсэн сагсын дагуу индексийн тооцооллыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Shuud.mn
Сонин хачин