Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Нийгмийн даатгалын лавлагааг гэрээсээ авах боломжтой
2019-01-04

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг өмнө нь Төрийн үйлчилгээний цахим машинаас үнэт цаасаар эсвэл зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас цаасан маягтаар авах боломжтой байсан. 2018 оны байдлаар 1.9 сая удаагийн хандалтаар ажил олгогч болон даатгуулагч нар дээрх байдлаар лавлагаа авсан ба лавлагааны хураамж төлөх, хүлээгдэл үүсэх зэрэг хүндрэлтэй тулгарч байсан юм.

 

 

Тэгвэл одооноос эхлэн ажил олгогч, даатгуулагч нь НДЕГ-ын цахим хуудасны “Даатгуулагчид зориулсан вэб” хэсэгт нэвтрэн интернэт болон хэвлэх төхөөрөмжтэй л бол дурын газраасаа орон зай цаг хугацааны хязгаарлалтгүйгээр лавлагаагаа авч ашиглах боломжтой болжээ.

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт нь тухайн байгууллага болон иргэний санхүүгийн чадамж, орлогыг илтгэх гол баримт болдог тул арилжааны банк, элчин сайдын яам, хууль шүүхийн байгууллагаас ихэвчлэн шаарддаг. Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх байгууллагуудад албан бичгээр шинэчлэгдсэн лавлагааг хүчин төгөлдөрт тооцож хүлээн авах хүсэлт хүргүүлсэн ба лавлагааны бодит эсэхийг хянах програм хангамжаар хангасан байна.

 

Ажил олгогч, даатгуулагч Та http://daatguulagch.ndaatgal.mn/  холбоосоор доорх боломжуудыг ашиглан нэвтэрч, лавлагаагаа аваарай.

 

  1. Нийгмийн даатгал гар утасны аппликэйшнд нэвтрэх код
  2. Иргэний тоон гарын үсэг (“Дан” систем)
  3. Үүрэн телефоны операторын хэрэглэгч бол утасны дугаар болон регистрийн дугаар (“Дан” системийн нэг удаагийн нууц үг)

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Нарима:
Хубара төлсэн
2021-02-12
h ouynchimeg:
sain bainu chd-dvvrg 11r horoo tetgwerin talaar medeel awi
2021-02-07
с.цэрэн-очир:
мэргэжлээс шалтгаалсан 79% тай татвар төлсөн(ажилсан)12жилтэй групт орсон хэдээр тогтооснийг хэлж өгнө үү рс:оэ63062972 хг схд 24 хороо 31-19
2019-08-13
Б.Сарантуяа:
Сайн байна уу? би нийгмийн даатгалын дэвтэрийн дугаар хэдэн жил ажилсан тоо мэдэх гэсэн юмаа боломж байна уу?
2019-07-29
Б.Сарантуяа:
Сайн байна уу? би нийгмийн даатгалын дэвтэрийн дугаар хэдэн жил ажилсан тоо мэдэх гэсэн юмаа боломж байна уу?
2019-07-29
songino-hairhan dvvrgiin niigmiin daatgaliin heltesiin utas bna uuu
2019-01-06
Нарима:
Хубара төлсэн