Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
ББСБ-ууд 2019 онд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэрбум төгрөгт хүргэнэ
2019-01-02

Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын салбарт хэрэгжүүлж буй чадавхжуулах бодлогын хэрэгжилт өнгөрөгч 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 95 хувьтай байна. Энэхүү чадавхжуулах бодлого 2021 он хүртэл үе шаттай хэрэгжих бөгөөд 2019 онд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 1.4 тэрбум төгрөгт хүргэх шаардлагатай нийт 226 ББСБ байна.

 

 

Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2016 оны 3 дугаар улиралд салбарын нийт хөрөнгө 724.2 тэрбум төгрөг байсан бол 2018 оны 3 дугаар улиралд 1.2 их наяд төгрөгт хүрч 66 хувиар өсөөд байна. Мөн нийт зээлийн хэмжээ 81.3 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө 4.2 хувь байсан бол 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 3.3 хувь буюу 0.9 пунктаар буурсан дүнтэй байна. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагын салбарт ажиллагсдын тоо чадавхжуулах бодлогын үр дүнд 30.8 хувиар өсчээ.

 

Эх сурвалж: СЗХ

Shuud.mn
Сонин хачин