Улиран өнгөрсөн 2018 онд "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 6 шинэ үнэт цаасыг бүртгэж арилжсан, анхны давхар бүртгэлийг зах зээлд нэвтрүүлсэн, даатгалын салбарын компаниудын үнэт цаасыг бүртгэсэн зэрэг амжилт бүтээлээр дүүрэн байжээ.
Энэхүү амжилтуудыг бататган 2018 онд нийт 210 тэрбум төгрөгийн хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийсэн нь түүхэн дээд амжилт болжээ. Энэ нь өмнөх түүхэн дээд үзүүлэлт болох 2012 оны үзүүлэлтээс даруй 45 хувиар өссөн дүн юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Уншиж байна |