“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Үнэт цаас барьцаалах журмыг баталлаа
2018-12-26

Санхүүгийн зохицуулах хороо 2018 оны сүүлчийн ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу “Үнэт цаас барьцаалах тухай” журмыг баталлаа. Энэ журмаар, үнэт цаасны зах зээлд оролцож буй иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшил дэх үнэт цаасыг барьцаанд тавих, үнэт цаасыг тусгаарлуулах, барьцааны тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор барьцаалагч, барьцаалуулагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар журамласан байна.

 

Мөн “Анд ДД давхар даатгал” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд, тус компанийн оноосон нэрийг “Хубилай давхар даатгал” ХХК болгон өөрчлөхийг зөвшөөрлөө гэж СЗХ-ноос мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин