“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Үнэт цаасны арилжааны шинэ журам мөрдөгдөж эхэллээ
2018-12-25

Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2018/15 тоот тогтоолоор шинэчлэн батлагдсан “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар тус журмыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс мөрдөж эхэллээ. 

 

 

Энэхүү шинэчлэн батлагдсан журам нь хөрөнгө оруулагчдаас захиалга хүлээн авах арга тус бүрийн онцлогийг харгалзан үнэ тогтоох, хуваарилалт хийх зарчмыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлсний зэрэгцээ бусад журмуудтай давхацсан зохицуулалтуудыг хасч, практик хэрэглээнд нийцүүлэх өөрчлөлтүүдийг оруулсан болно. Тухайлбал, тухайн нийтэд санал болгож буй үнэт цаасны 50 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид хуваарилах эрхийг андеррайтерт олгох, тогтоосон үнийн аргын үед харилцагчийн захиалгыг нэг үнийн түвшинд хүлээн авч, хуваарилалтыг зөвхөн хувь тэнцүүлэх аргаар хийж, жижиг хөрөнгө оруулагчдыг дэмжих, дуудлага худалдааны үед захиалга бүртгэх хугацааг уртасгах зэрэг нэмэлт өөрчлөлтүүд үүнд багтсан юм. 

 

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг Энд дарж үзнэ үү.

“Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ыг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 

Shuud.mn
Сонин хачин
Хоёр биржтэй болчихоогүй бил үү:
Журам, гэрээний загвар нь үг үсэг, агуулгын алдаагүй хийгдэж сурмаар газрууд вэ.
2018-12-25