“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Төрийн банкны пос төхөөрөмжийг ашиглан төрийн үйлчилгээний төлбөрийг хялбар төлнө
2018-12-21

Төрийн банк нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголбанктай хамтран картын системдээ хөгжүүлэлт хийж Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Засгийн газрын харьяа агентлагуудын үзүүлж буй Төрийн үйлчилгээний төлбөрийг Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан бүх банкны картаар төлөх боломжтой болох бөгөөд эхний ээлжинд Дүнжингарав төвд Төрийн банкны ПОС төхөөрөмжүүдийг байршуулах ажлыг өнөөдөр зохион байгууллаа.

 

 

Мөн Төрийн банкнаас харилцагчиддаа илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээг хүргэх зорилгоор Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбогдон мэдээлэл солилцох програм хангамжийг банкны бизнес нэгжүүдийн шаардлагын дагуу хөгжүүлэн нэвтрүүлж, 19 төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүхий орлого, зарлагын АТМ болон 1000 орчим ПОС төхөөрөмжийг тус тус шинээр ашиглалтанд оруулсан билээ.

 

Түүнчлэн, Төрийн банк “Банкны мэдээллийн технологийн шалгуур үзүүлэлтийн журам”-ын дагуу газар хөдлөлт, гал, усны гамшиг гэх мэт байгалийн давагдашгүй болон бусад сөрөг хүчин зүйлс тохиолдох эрсдэлийг багасгаж, банкны системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор банкны нөөц дата төвийг Дархан-Уул аймагт шинээр байгуулж, Монголбанкнаас тавьсан шаардлагыг хамгийн түрүүнд хангасан банк болсон байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин