Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурлаа хийлээ. Хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, яамны газар, хэлтсийн дарга нар оролцов.
Уул уурхайн салбар 208 оны 11 дүгээр сарын байдлаар улсын төсөвт 1.9 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оныы мөн үетэй харьцуулахад 37 хувиар өссөн үзүүлэлт аж. Нүүрсний салбарын олборлолт 57.9 хувь буюу 1.3 их наяд төгрөг, металын хүдэр олборлолт 3.2 хувь буюу 175.7 тэрбум төгрөгөөр өссөн нь эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлжээ.
Б.Учрал
Уншиж байна |