“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ББСБ-уудын ёс зүйн дүрмийг батлав
2018-12-20

 

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос салбарын хэмжээнд мөрдөх Банк бус санхүүгийн байгууллагуудын ёс зүйн дүрмийг баталлаа.

 

Мэргэжлийн оролцогчид ёс зүйн дүрэмтэй байх нь салбарын хэмжээнд баримтлах зарчмуудыг тодорхой болгох, мэргэжлийн байгууллагын стандартыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрсдэлийн түвшнийг бууруулах, хөрөнгө оруулагч, харилцагчдын итгэлийг нэмэгдүүлэх, цаашлаад салбарын нэр хүндэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

 

Баталсан ёс зүйн дүрмээр салбарын мэргэжлийн оролцогчдын баримтлах үнэт зүйлсийг тодорхойлж, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөх зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоосон байна.

 

Түүнчлэн салбарын ажилтнуудын зөв хандлага, харилцагч, үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй харилцах, үнэнч шударга байх, авлига, хээл хахуулиас ангид байх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг сахин хамгаалах, санал, гомдлыг шийдвэрлэх механизм зэрэг асуудлуудыг багтаажээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин