Дүнжингарав худалдааны төвийг НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэгч жишиг зах болголоо. Тус төвийн худалдаа, үйлчилгээний 1054 цэг татварын албанд бүртгэгдэж, НӨАТ-ын E-barimt олгодог болж байна. Тус ажлыг ТЕГ, НТГ, БЗД-ийн Татварын хэлтэс, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, Гэрэгэ системс ХХК, Голомт банк хамтран хэрэгжүүлж буй юм.
Манай улс НӨАТ-ын урамшууллын систем ашиглаад гурван жил болж байна. НӨАТ-аас 2018 онд урьдчилсан байдлаар төсөвт 730 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 100 гаруй тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
НӨАТ-ын сугалаанд 2017 онд 150 гаруй мянган иргэн азтан болж, 5.8 тэрбум төгрөгийн хонжвор хожиж байсан бол 2018 онд 200 гаруй мянган иргэнд 15.2 тэрбум төгрөгийн хонжвор олгох урьдчилсан тооцоо гарчээ. Мөн 2017 онд цахим системд баримтаа бүртгүүлсэн 620.4 мянган иргэнд 35.5 тэрбум төгрөгийг буцаалт олгожээ. 2018 оны урьдчилсан мэдээгээр 654 мянган иргэнд 78.1 тэрбум төгрөгийг олгохоор байна.
Б.Учрал
Уншиж байна |