“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгаллаа
2018-12-14

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 12 дугаар сарын 14-ний ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Жилийн инфляци 2018 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувьтай байна. Нийлүүлэлтийн шалтгаанаар мах, шатахуун, хатуу түлш зэрэг барааны үнэ өссөн нь инфляцид голлон нөлөөлөв. Цалин болон  дотоод эрэлтийн өсөлтөөр дамжин эрэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн  инфляцид  үзүүлэх нөлөө ирэх онд нэмэгдэхээр байна.

 

 

Эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэж буй хандлага ирэх онд хадгалагдахаар байна. Хэдийгээр гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилж байгаа боловч энэ оны эхний 11 сарын байдлаар худалдааны тэнцэл ашигтай, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байгаа нь төгрөгийн ханш тогтворжих суурь болж байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжилийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна.

 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Shuud.mn
Сонин хачин
sdf:
dollar unj ehellee dee udahgui 2590 bolox gj bna
2018-12-16