Монголын хамгийн анхны "ХУУРАЙ ЖОРЛОН"-г бүтээсэн инженер

Монголын хамгийн анхны

“Энэ аквариумд байгаа 11 загасныхаа хувь заяаг ч бодох л юм...Энэ хэдийн маань агааржуулалт элбэг, ус нь цэвэр байх ёстой. Бид ч гэсэн загаснуудын л адил зохиомол орчинд амьдарч байгаа. Тийм болохоор өөрийнхөө асуудлыг өөрөө шийддэг, шийдэхийг эрмэлздэг залуу үе хэрэгтэй байна...Үхрийн бааснаас газ гаргаж, хонины хорголноос бордоо бэлтгэмээр байна” хэмээн ярих нь гайхмаар ч юм шиг...Бүхий л зүйлсийг өөрийн гараар бүтээхийг эрмэлздэг инженер хүний л ухаан гэлтэй. 

 

Хүн бүр орон сууцанд амьдарвал манай улсын усны нөөц хүрэхгүй

 

 

Microsoft-ыг үндэслэгч Билл Гейтс Хятадын үзэсгэлэнд оролцох үеэрээ ус хэрэглэдэггүй, бохирын шугамд холбогдох шаардлаггүй бие засах жорлонгийн шийдлээ танилцуулсан. Тэгвэл “Монгол коосэн технологийн коллеж”-ийн оюутнууд багштайгаа хамтран яг ийм шийдлийг бодож олжээ. Үүнтэй холбогдуулан "Монгол Коосэн" Технологийн коллежийн “Технологи нэвтрүүлэх төв”-ийн эрхлэгч, төслийн зохицуулагч С.Ган-Одтой уулзаж, ярилцлаа.

 

Түүний эл бүтээлийн “ид шидийг” товчхон тайлбарлавал хүн бие засна. Бие зассаны дараа ялгадсыг хормын төдийд алга болгож, цэвэршүүлэх төдийгүй, үнэртүүлэхгүй байх арга технологийг бодож олжээ. Тиймээс байр, орон сууц болоод гэр хорооллын нөхцөлд ч гэртээ байрлуулаад ашиглаж болох аж.

 

“Дэлхий даяараа өнөөдрийг хүртэл усан буюу чийгтэй жорлон ашиглаж ирсэн. Ерөнхийдөө ундны усаа жорлонд ашиглаж ирсэн. Гэтэл ундны усны нөөцгүй орон, нөөц ихтэй ч орон гэж байдаг. Манай орны хувьд ундны усны багавтар нөөцтэй оронд багтдаг. Африкт, Энэтхэгт хүүхдүүд ундны усгүйн улмаас цангаад хорвоог орхиж байхад бид энд Туул голынхоо усаар 00 цэвэрлээд зогсож байгаа нь хэр зөв юм бол. Хотжилт, дахин төлөвлөлт гээд яриад байгаа боловч үнэндээ хүн бүр байранд орчих юм бол манай улсын усны нөөц хүрэхгүй. Цаашлаад эрчим хүч, дулааны нөөц ч хүрэхгүй. Тэгэхээр төвлөрсөн системээс илүүтэй бие даасан систем чухал болоод байна. Орон сууцанд төвлөрч амьдрахад асуудал их болчихлоо шүү дээ. Автомашины зогсоолгүй, түгжрэл үүсгэдэг, чимээ шуугиан, эрүүл мэнд гээд л асуудал их.

 

Тэгэхээр дэд бүтэц, орон сууцжуулах талаар ярихаас илүүтэй миний хувьд жалгандаа үйлдвэрлэж, жалгандаа устгахыг л зорьж байгаа юм. Мөн хөдөө орон нутаг ялангуяа аялал жуулчлалын бүсийн газар нутгийн бохирдол болоод хотжилтоос үүссэн хөрсний бохирдлыг шийдэхийн тулд жорлонгийн асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа. Би Хөвсгөлийнх. Хөвсгөл нуурын эрэгээр хүмүүс ил бие зассанаас болж чартаа тоглож байгаа юм шиг явдаг. Үүнээс үүдэн жилийн өмнөөс л жорлонгийн асуудлыг шйидэх ёстой гэж бодоод, зунжингаа хийгээд одооноос хуурай жорлонг хэрэглээнд оруулаад байна. Шар хаданд настай хамаатныхаа эгчийнд очоод жорлонд нь ороод гарах хоорондоо намайг даах болов уу, уначих вий гэх зэргээр их юм бодно. Би яахав залуу хүн, буурай маань хэзээ нэг өдөр уначих вий гэж их айна, өрөвдөнө. Үүнээс л үүдэн жорлонгийн шийдэл олохоор толгой гашиглаж эхэлсэн.

 

Нэгдүгээрт: Ус ашиглахгүй

 

Хоёрдугаарт: Жилд нэг удаа айл өрхүүд лагаа соруулдаг. Соруулсан лаг буцаад төв цэвэрлэх байгууламжид очдог. Тэндээс лагыг Туул гол руу цутгаж байгаа шүү дээ.

 

Тэгвэл бидний зохион бүтээсэн энэхүү хуурай жорлонгийн давуу тал нь байгаль орчинд огт бохирдол үүсгэхгүй. Хүнээс гарсан ялгадсыг 100 хувь боловсруулаад био буюу эрдэс баялагтай, сайн чанарын хөрс болгоод гаргаад ирж байгаа юм. Үүнийг цэцэрлэгийн мод ургуулах, уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой. Хүнсний ногоо таривал маш сайн ургана. Хүний өтгөнөөс маш ховор фосфорын бордоо гардаг юм. Фосфор чинь их сонин. Мал амьтны ялгадаснаас элбэг гардаг. Японд фосфорын импортыг хятадууд зогсоочихсон. Тиймээс Япончууд дотоодын фоосферын бордооныхоо гуравны хоёр хувийг цэвэрлэх байгууламжаас гаргаж авч байгаа. Бид ч бааснаасаа энэхүү ашигтай бордоог гарган авч хэрэглэх боломжтой болж байгаа юм” хэмээн өөрийн зохион бүтээсэн жорлонгийн давуу талыг тодорхойлсон.

 

Улаанхуаранд гэр хороололд амьдарч байгаа иргэн Б-ийн жорлон дахь ялгадсыг 20-30 километрийн урттай төмөр хоолойгоор дамжуулаад нэг газар аваачиж холиод, түүнийгээ цэвэрлэж чадахгүй гол руу урсгаж байгаа. Энэ бол урсгал зардал. Үнэндээ минийхээр бол иргэн Б-ийн ялгадас унаад л тэр дороо цэвэрлэгдээд байх ёстой байхгүй юу. Өөрөөр хэлбэл хоёр литр сүү хэрэгтэй байгаа бол сүүгээ хашаандаа бий болгоод л түүнийгээ өрөө хашаандаа уух л зүй тогтол” гэдгийг С.Ган-Од хэлсэн.

 

Тэрээр тав тухтай орчин нөхцөл хүний сэтгэхүйд эерэгээр нөлөөлдөг гэж үздэг нэгэн аж. Тиймээс ч 1-2 сая төгрөгийн үнэтэй утас бариад, 4-5 сая төгрөгийн үнэтэй булга аваад өмсчихсөн хэр нь өвлийн хүйтэнд гадаа бие засаад сууж байгаа, 00 асуудлаа шийдэж чадаагүй хүмүүсийг гайхдаг тухайгаа хэлсэн.

 

Угаадастай гудамжинд халтирч яваа бол хэзээ ч Нобелийн шагналтан болохгүй

 

 

“Хогтой гудамжаас хэзээ ч суут ухаантан төрдөггүй” гэж үг байдаг. Тэгэхээр хүн хог новштой, угаадастай гудамжинд халтираад явж байгаа бол хэзээ ч Нобелийн шагналтан болохгүй. Суут ухаантан хүмүүсийг хараад байхад дандаа ихэс, дээдэс гаралтай хүмүүс байдаг. Би гэр хороололд амьдарч байсан. Идэр есийн хүйтэнд гадаа бие засах хэцүү шүү. Хүйтэнд даарна, 00 цан хяруу татсан цав цагаан юм байдаг. Ороод бие засахаар доор хөлдсөн ялгадаснаас уур савсаад л, бөгсөө дааруулах тийм ч сайхан зүйл биш. Орчны тухтай байдал сэтгэлгээний цар хүрээнд тустай байдаг. Тэгэхээр өнөөдөр хоёулаа зөвхөн жорлонгийн талаар яриад байгаа мэт боловч энэ чухал сэдэв. Би чинь технологи нэвтрүүлэх төвд харьяаллагддаг. Тэгэхээр технологи нэвтрүүлнэ гэдэг миний гол ажил. Оюутнуудад асуудлаа өөрөө шийддэг бүтээлч сэтгэхүйг суулгах нь чухал. Тэр дундаа манайх инженерийн сургууль учраас шүүмжилдэг биш бүтээдэг хүн байлгах зарчмыг оюутнууддаа ярьдаг. 00 муухай байна гэнэ. Тэгвэл 00-ын асуудлаа өөрсдөө шийд гэж хэлсэн. Улмаар зуны турш оюутнуутайгаа оролдсоор үр дүнд хүрлээ. Би бүтээж байх хугацаандаа зунжингаа л анги дотроо бие зассан. Өмхий үнэртэх зэрэг ямар нэгэн таагүй асуудал огт тулгараагүй. Жорлонг хүмүүс заавал гадаа байх ёстой мэт ойлгодог. Манайх үнэртдэггүй, өөрөө боловсруулдаг, бүрэн автомат тул гэр дотор бие засч болно. Бие засч байх үед үнэртэнэ. Дараа нь холигдоод явчих тул үнэртэхгүй. Мөн агааржуулалтын хоолой байгаа” гэв.

 

 

Энэхүү хуурай жорлонг нэг сая 800 мянган төгрөгөөр борлуулж буй бөгөөд хамгийн анхны захиалгийг “Тэрэлж ресорт” гэх жуулчны бааз өгчээ. Тэднийх жуулчид хүлээн авдаг гэр болгондоо энэхүү био 00-ыг хийлгэхээр болжээ. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотод гэр зочид буудал нэг ч байхгүй. Гэтэл жуулчид Монголд гэрт орж үзэх, гэрт хонож, тооноор нь од харахыг л хүсч ирдэг. Гэртээ 00 байхгүй, усанд орж чадахгүй учраас гэр зочид буудал байхгүй байна. Хамгийн бохир байх ёстой газар хамгийн цэвэрхэн байх ёстой гэдэг Японы бизнесийн соёл. Тэгэхээр ресторан, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын 00 цэвэрхэн байж сэтгэл ханамжийн баталгаа өгч чадна. 1 сая 800 гэхээр хүмүүс үнэтэй гэж байна. Гэтэл Германы 3 сая 700 мянган төгрөгийн 00 худалдаад авчихсан айл зөндөө байгаа. Үнэндээ технологи нь яг адилхан. Минийх нь яахав жаахан царай муутай. Хүмүүсийн мөнгөнд тохируулаад дизайн дээр нь зардал хэмнэчихсэн. Хүнээр хэлвэл сэтгэл сайтай хөдөөний бор охин л юм даа. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихгүй бол хөгжихгүй” гэсэн.

 

Хуурай жорлон хоногт 200-300 төгрөгийн эрчим хүч зарцуулна

 

Энэхүү хуурай жорлон нь цахилгаанаар ажиллах аж. Хөргөгчтэй л адилхан цахилгаан зарцуулах бөгөөд амралтын горимтой тул цагт 30 орчим төгрөг зарцуулах юм байна. Тэгэхээр хоногт 10 цаг ажиллана гэж бодоход өдөрт 200-300 төгрөг л зарцуулна гэсэн үг. “Өндөр настай ээжийгээ харанхуй шөнө халтируулан барин гадаа бие засуулсан дор 100 төгрөг зарцуулаад бие засуулах хоёрын аль нь илүү вэ гэдгийг бодох хэрэгтэй” гэдгийг тэр хэлсэн.

 

 

Бид хөдөө, орон нутгаар явахдаа хөрсөн дээр бие засдаг. Тэр нь тодорхой хугацааны дараа уусаад алга болчихсон байдаг. Энэ бүхний цаана бидний нүдэнд харагдахгүй бичил биетүүд цэвэрлэх ажлыг хийж байдаг аж. Энэ төрлийн бактерийг энэхүү хуурай жорлонгийн доод талд хийж өгчээ. Бактер гэхээр хүмүүс өвчин гэж ойлгоод байдаг. Гэтэл бактер ашигтай, ашиггүй гэж хоёр янз байдаг. Ашиггүй бактер бол өмхий үнэртээд, өвчин тараагаад явна. Ашигтай нь хөрсийг эрүүлжүүлээд цэцэг ногоо дэлгэрүүлээд эко систем бий болгоод явдаг аж. Энэхүү 00-д ашигтай бактерыг суулгаж өгчээ. Ашигтай бактер учраас хүний өтгөн, шингэнээс хэрэгтэйг нь аваад хөрс болгох ажлыг хийдэг байна. Улмаар бор хөрс гарч ирнэ. Түүн дээр төмс, ногоо тарих юм байна. Монголд энэ бактерыг зардаггүй тул Японоос оруулж ирж байгаа аж.

 

Хэдий хэр хугацааны дараа 00-ыг цэвэрлэж, соруулах талаар “Лагерт бол 3-4-үүлээ зуны гурван сар хэрэглэвэл жилдээ нэг ч солихгүй байж болно. Өдөр шөнөгүй хэрэглээд байнга гэртээ амьдраад байгаа хүмүүс бол өнгө нь бор болоод, үүнээс илүүг шингээж чадахгүй болонгуут нь солих юм. Бор болоод ирэнгүүт нь бордоогоо шуудайлаад авах хэрэгтэй. Түүнийгээ хаячихвал эрдэс баялгаар дүүрэн хайран сайхан бактер шүү дээ.  Хүмүүс кальци, витамин худалдан авч хэрэглэдэг. Түүний илүү нь ялгадас болж гарч байна. Үүнийгээ уутаанд хийж байлгаж байгаад тариан талбайдаа холих юм бол ногоо маш сайн ургана шүү дээ” хэмээв.

 

Шинээр хийлгэхийг хүсвэл захиалга авахад бэлэн байгаа аж. Нэг жорлонг ажлын 10 хоногийн хугацаанд үйлдвэрлэх боломжтой гэнэ. “Энэ миний оюуны өмч. Хүн 5-10-ыг авъя гэхээр би оюутнуудтайгаа, сургууль дээрээ өдөр шөнөгүй “нухаад” сууна гэж байхгүй. Тэгэхээр технологийн шийдлээ аж үйлдвэр хамтын ажиллагааны хүрээнд бусад үйлдвэртэй хуваалцаж байгаа. Та нар хий, би технологийг нь заая. Үйлдвэрлээд зар гэдэг байдлаар ажиллаж байгаа” гэв.

 

Манайх хэрэглэгч орон. Одоо бүр юуг нь ч ойлгохгүй хэрэглэгч болох гээд байна

 

 

Түүний толгойд олон “этгээд” санаа, бодол үргэлж орж ирж, түүнийгээ бүтээл болгох гэж тэмүүлдэг бололтой.

 

“Манай Монгол их гоё сэдэвтэй, даанч хийгдсэн юм нэг ч байхгүй. Гэрээ, байшингаа дулаалж сурах хэрэгтэй. Төвлөрсөн тог татаж “өвчигнөж” байхаар өчнөөн олон малчид байна. Малчдаас үхрийн баасыг нь цуглуулаад газ гаргаж аваад түүгээр тог гаргахад сумын төвийг чөлөөтэй хангах тог гарна. Хавар газар гэсэхээр Батсүмбэрт очиж үхрийн бааснаас гааз гаргана даа л гэж бодож сууна. Яваандаа хүний бааснаас ч газ гаргаж, газаараа хоолоо хийгээд идэж болох юм. Ноосоор, нэхийгээр ч юм хиймээр л байна. Хонины хорголноос бордоо гаргаж авмаар байна. Бохирдсон газруудын үндсэн бактерыг идэвхжүүлмээр байна.

 

Ядаж л талхны исгэгчээ бид үйлдвэрлэж чадахгүй байна.. Монгол Булганы Сайхан, Дундговийн Адаацаг гээд сүүний хүчлийн бактертэй газар нутаг зөндөө байна. Ийм сайхан бактертэй хэр нь хүүхнүүд нь "баас хатаад" гээд гадаадаас нян авч уугаад байгаа. Гадны юм шүтээл, өөрсдийгөө доогуур үнэлээд л байна. 1 сая 800 гэхээр хүмүүс үнэтэй гэж байна. Гэтэл Германы 3 сая 700 мянган төгрөгийн 00 худалдаад авчихсан айл зөндөө байгаа. Үнэндээ технологи нь яг адилхан. Минийх нь яахав жаахан царай муутай. Хүмүүсийн мөнгөнд тохируулаад дизайн дээр нь зардал хэмнэчихсэн. Хүнээр хэлвэл сэтгэл сайтай хөдөөний бор охин л юм даа. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихгүй бол хөгжихгүй” гэсэн.

 

Үргэлжлүүлэн “Манайх хэрэглэгч орон. Одоо бүр юуг нь ч ойлгохгүй хэрэглэгч болох гээд байна. Тиймээс технологийн боловсрол дээр хүч хаях хэрэгтэй болчихож. Бүгд нийгмийн салбарын шүүмжлэгч, статистикчид болчихсон. Гэтэл хэрэглээний физикийн суурь муутай, инженерийн сэтгэлгээгүй болохоор юм хийхгүй байна. Бидэнд өөрийнхөө асуудлыг өөрөө шийддэг, шийдэхийг эрмэлздэг залуу үе хэрэгтэй байна. Түүнээс мянга мянгаараа намд  элсээд байвал утгагүй. Би инженер хүн хүнлэг байх ёстой. Монголчууд хийж, өөрсдөө асуудлаа шийдэж чадна гэдгийг харуулахыг эрхэмлэдэг” хэмээн ярьсан.

 

Дэлхийн чиг хандлага хуурай жорлонг дэмжиж буй. Дэлхий дахинаа 17 мянган жорлонгийн патент байгаагийн нэг нь манай Монголынх, С.Ган-Одынх...“Жорлонгоо өөрчилье” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж буй ч энэ нь зөвхөн одоогийн нөхцөл байдлыг сайжруулах гэсэн л оролдого. Харин "мань эр" гэртээ бие засах боломж, нөхцлийг бүрдүүлжээ. Технологиор гайхуулсан, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг хичээлийн кабинетдаа хэдэн оюутнуудтайгаа хамтарч байгаад хийчихсэн нь сайн хэрэг юм. 

 

Ийм шийдэл, ийм залуу үеийг, ийм бүтээлч сэтгэхүйг дэмжмээр байна. Жинхнээсээ дэмжих учиртай ЖДҮ бол энэ.

 

Энэхүү "хуурай жорлон"-г худалдан авахыг хүсвэл "Монгол коосэн" сургуулийн захиалгаар "Талст трэйд" ХХК-д үйлдвэрлэж байгаа юм байна. Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Эрчим хүчний гудамж ТЭЦ-4 ТӨХК-ийн зүүн талд “Талст трейд” ХХК. Утас: 99994075, 95954075, 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Маш сайхан санаа байна
2022-10-22
lalar:
yostoi tolgoi gj olgoi bolson huur bna ene sum zoovol taarna
2018-12-16
иргэн:
Маш сайхан зүйл байна. Төр засаг дэмжээд яваасай билээ. Их хэмжээгээр борлуулахаар болвол арай хямдрах байлгүй дээ.
2018-12-14
фосфор уу
2018-12-14
Дорж:
Фосфор гэж бичээсэй
2018-12-14
ДИНЭ:
БИТҮҮ ХОШНУГАТАЙ БИШ ЮМА ГЭХЭД ХУУРАЙГААР ШЭЭДЭГ БОЛЧУУЛЧ
2018-12-14
Tsl:
Good job naadahiig chini bodsoor l baisan yum Minii mulguu shiidel bolohoor modnii urtei jorlondoo asgaj holigdson bordoo gargah mayagaar shiidne gej bodoj yvlaa amjilt husye
2018-12-14
зочин:
Маш зөв сайхан санаа сэдэл байна. Амжилт хүсье. Мөн холбогдох хаяг утсаа өгмөөр байна.
2018-12-14
teneg pzda nar baih yma
2018-12-14
Зөв санаа байна,:
дэмжих хэрэгтэй.
2018-12-14
ZOCNIN:
hamgiin cnuhal sedev ene bsan yumaa.. bayar hyrgey mongolcnuudaa neg negnee demjij saihan maidraxaa bodotsgooy .. exnii alham bol jorlongoo shinecnlex shyy ..
2018-12-14
Oyutan:
Монгол Коосэн Технологийн Коллеж гэсэн фейсбүүк хуудсаар холбогдож болно.
2018-12-13
Oyutan:
Монгол Коосэн Технологийн Коллеж гэсэн фейсбүүк хуудсаар холбогдож болно.
2018-12-13
зочин:
УИХ-ын ЖДҮ-чин гишүүд ЖДҮСангаас авсан тэрбумаасаа энэ инженер залуу, түүний оюутнуудад өгвөл таарна.
2018-12-13
Za 3 han say hunii us hangaj chadahgui gej yu baidag yum hutsvaa
2018-12-13
lalar:
yostoi tolgoi gj olgoi bolson huur bna ene sum zoovol taarna
teneg pzda nar baih yma
bolooshdee...:
usaa hemneh aguu bolomj yum bishuu?
2018-12-13
зочин:
оо шийдэж байгаа багш, оюутнуудыг дэмжиж төрөөс хөнгөлөлтэй зээл болон үйлдвэр барьж өгч дэмжлэг үзүүлээч, хөрс, агаарын бохирдлоо ингэж шийдвэрлээд байвал сайн юмаа
2018-12-13
баяр хүргэе:
олонд түгээгээч. нээрээ поспер их сонин л доо, ккк
2018-12-13
фосфор уу
маш хэрэгтэй мэдээ байна яаж холбогдох болоо
2018-12-13
Oyutan:
Монгол Коосэн Технологийн Коллеж гэсэн фейсбүүк хуудсаар холбогдож болно.
Zochin:
Demeej ugdug albaniixan baidag boloosoi,xuvia xicheexees uur bodolgui xulgaich narl duuren baix shivdee xuurxii mgl
2018-12-13
ХӨВСГӨЛ ДАЛАЙН эрэг дээр БАЙГАА бүх газруудад ЭНИЙГ хүчээр байгаль хамгаалах ШУГМААР тараа хөрөнгө мөнгөөр зээлээр олго ТЭГВЭЛ ХӨВСГӨЛ ДАЛАЙ НУУР БАЙГАЛЬ НУУР цэвэршинэ ТӨРИЙН БОДЛОГООР ХИЙСЭН ДЭЭР тэрбум төгрөөр бүтнэ дээ
2018-12-13
WHA:
Маш чухал мэдээлэл байна_ холбогдох утас имэйлээ өгөөч
2018-12-13
Oyutan:
Монгол Коосэн Технологийн Коллеж гэсэн фейсбүүк хуудсаар холбогдож болно.
Zochin:
Sain surtalchilaad ug . Bygd avna.
2018-12-13