“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Шатахууны үнэ цаашид үе шаттай буурна
2018-12-10

АМГТГ-аас МХЕГ, ШӨХТГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд Шатахуун импортлогч компаниудын төлөөллийг оролцуулан шатахууны үнийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

 


Хурлаар УУХҮЯ, АМГТГ-аас компаниудад Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны 1,2,3 дугаар хуралдаанаас гарсан Зөвлөмжид тусгагдсан “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэхээр мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр бууруулсан билээ. Энэ хугацаанд иргэдээс зарим компани үнээ буулгаагүй талаар мэдээлэл ирүүлсэний дагуу МХЕГ-аас ШТС-уудад хяналт шалгалтыг явуулж, өргөн хэрэглээний бараа худалдаалагч аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнэ буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах чиглэлээр албан даалгаврыг хүргүүлсэн талаар мэдээллээ. 

 

МГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр дараах мэдээллийг хийв.

 

ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92 автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш 706ам.доллар/тн болоод байна.


Дэлхийн зах зээл дээрхи газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн өсч байсан боловч энэ оны 10 дугаар сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 451.78 ам.долл /баррель нь 59.46 ($)/, “WTI” төрлийнх 397.41 ам.долл /баррель нь 50.93($)/ ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 1.26 хувиар, “WTI” төрлийн түүхий тос 0.57 хувиар тус тус буурсан байна. /Өнөөдрийн байдлаар “Брент” маркийн тосны үнэ 59,65 ам.доллар байна.


Сүүлийн арван долоо хоногийн турш АНУ-ын түүхий газрын тосны нөөц тасралтгүй нэмэгдэж байна. “Tradition Energy” компанийн маркетингийн албаны дэд ерөнхийлөгч Джин Макгиллиан өнгөрсөн долоо хоногт CNBC телевизэд ярилцлага өгсөн. Уг ярилцлагад түүхийн газрын тосны үнэ буурсаар байгаа гол шалтгаан нь дэлхийд нийлүүлэлт ихсэж, эрэлтийн хэмжээ буурсан гэж тайлбарласан байна.


Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учраас дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь манай улсын шатахууны жижиглэнгийн үнэнд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллароор төлбөр хийж худалдаа хийдэг тул ам. долларын төгрөгтэй харьцах ханшын өөрчлөлт ч шатахууны үнэнд нөлөөлж байдаг. /2018 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар нэг ам. долларын төгрөгтэй харьцах ханш 2634,5 төгрөг болсон.


2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 35 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 118, Аи-92 автобензин 36, дизелийн түлш 26, ТС-1 онгоцны түлш 24 хоногийн нөөцтэй байна.
Цаашид шатахууны үнийг үе шаттайгаар бууруулах талаар арга хэмжээг авч ажиллах болно гэв.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Дорж:
Хөдөө орон нутагт үнэ буугаагүй хэвээрээ бн шүү
2018-12-11
Зочин:
Керосин оруулж ирж байгаа компануудын нэрийг мэдээлээчээ. Бас хэмжээг нь. Тэгвэл хэрэглэгч бид нар аль колонк хулхи түлш зарж байгааг нь мэднэ шүү дээ
2018-12-10
Иргэн:
Шуналтай Шунхлай үнээ буулгахгүй байналээ. Монголын компани биш юмуу.
2018-12-10