Техник технологи хөгжиж, бүх зүйл цахимжихын хэрээр хүмүүс аливаа үйлчилгээг өөрийнбайгаа газраасаа интернэтээр,тэр тусмаа гар утсаараа авахыг илүүд үзэх болсон. Банкууд ч гэсэн энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээгээсайжруулж илүү хялбар, илүү ухаалаг,илүү найдвартайболгосоор байна.Тухайлбал,ХААН Банк онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авах боломжийг харилцагчдадаа олгож эхэлсэн. Интернэт банк, Khan Bank аппликэйшн шинэчлэгдсэн нь онлайнаар зээл авах алхмыгилүү ойлгомжтой, хялбар болгож өгсөн аж. Түүгээр ч зогсохгүй энэ сараас эхлэн онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад банкны салбарт очиж зээл авснаас хүү багатай болгоод байгаа юм.
Иргэд өмнө нь хадгаламж барьцаалсан зээл авахын тулд заавал салбар тооцооны төвд хадгаламжийн дэвтрээ иргэний үнэмлэхтэйгээ хамт авч очдог байсан. Мөн заавал ажлынцагаар банк орох хэрэг гардаг шүү дээ.Тэгвэл ХААН Банкны харилцагчид шинэчлэгдсэн интернэт банк, Khan Bank аппликэйшний тусламжтайгаар хэзээ ч, хаанаас ч, хормын дотор хадгаламжийн дансныхаа 90 хувь хүртэл үнийн дүнд хамгийн бага хүүтэй зээлийг онлайнааравах боломж бүрдэж буй.
Тухайн харилцагч хэдэн ч удаа зээл авах боломжтойн дээр интернэт банк, Khan Bank аппликэйшн ашиглан хүссэн үедээ зээлээ хааж болох аж. Харилцагчдын цаг завыг хэмнэсэн, авахад хялбар хадгаламж барьцаалсан онлайн зээлийн үйлчилгээ танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Уншиж байна |