“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
"БРАВО”
2018-12-10

 

Орон сууцнаас хоёр дахин бага ханштай мөртлөө өөрийн гэсэн эзэмшил талбайтай, нийтийн биш нэг л сантехниктэй, ядаж л машинаа хийх дулаан гарашны асуудлаар толгойгоо өвтгөхгүй, хүссэнээрээ загварчлан бариулах боломжтой гээд амины орон сууцны давуу тал их. Харин бидний хувьд олон давхар нийтийн орон сууцанд зүтгэхээс биш өөрийн газар дээрээ дулаан, цэвэр бохироо бүрэн шийдчихсэн тухлаг хаус бариулахыг төдийлөн зорьдоггүй.

 

Гэр хорооллын олон мянган өрхийн утаатай зуухыг нэгмөсөн шийдвэрлэж болох гарц нь уг нь амины орон сууц юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас нэгэн чухал шийдвэр гарсан нь амины орон сууц бариулахад ипотекийн зээлд хамруулахаар болсон юм. Тодруулбал, орон сууцны хөнгөлөлттэй зээлд 300 тэрбум төгрөг зарцуулдаг байсныг 500 тэрбум болгон нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ 80 ам.метр-ээс ихгүй талбайтай нийтийн зориулалттай орон сууцанд жилийн найман хувийн хүүтэй зээл олгох ажил дахин үргэлжлэхээр болсон. Харин инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 ам.метр-ээс ихгүй амины орон сууц барихад 60 сая төгрөг хүртэлх зээлийг жилийн найман хувийн хүүтэйгээр олгож болохоор тусгасан юм.

 

Зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь, хугацаа 360 сар байх зохицуулалт нийтийн болон амины орон сууцны зээлд адилхан хэрэгжих юм билээ. Амины орон сууц барихаар зээл хүсэгчид тавих гол шаардлага нь орон сууц барьж байгаагаа тодорхойлуулсан, барих газар нь өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас багагүй байх ёстой юм. Өөрийн газартаа тухлаг хаус бариулахад санхүүжилтийн асуудал тулгардаг нь нийтийн бэрхшээл байсан. Тухайлбал, амины орон сууц барих зээлийг арилжааны банкууд олгодог ч жилийн дундаж хүү нь 18-24 хувь байдаг. Зарим банк байшиндаа ариун цэврийн өрөө хийх, жорлонгоо байгаль орчинд ээлтэй болгох зэрэг эко шийдэлтэй байшинд арай бага хүүтэй зээл олгодог бол зарим нь барилгын ажлын тодорхой нь хувь нь хийгдсэн байх гэсэн шаарлагыг ч тавьдаг байна. Тэгвэл одоо улсаас хэрэгжих ипотекийн зээлийн журамд орсон өөрчлөлтөөр Банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах, зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах, банкнаас иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ног­дуу­лах нөхцөлтэй гэрээ байгуулдаг зэргийг хориглож байгаа нь таатай юм.

 

Амины орон сууц барихад ийнхүү хөнгөлөлттэй зээл олгож байгаагийн ард агаар, хөрсний бохирдлыг бууруулах томоохон зорилго байгаа нь тодорхой. Тэр ч утгаараа инженерийн дэд бүтцээ шийдсэн, эрчим хүчний хэмнэлттэй байхыг шаардаж байна. Тэгвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх компаниуд энэ шийдлүүдийг санал болгодог болсон. Тухайлбал, Яармагт өнгөрсөн зун нээлтээ хийсэн эко амины орон сууцны төсөл гэхэд  49.6 мкв байшинг 45 сая төгрөгөөр барьж өгнө гэж байв.   Үүнд  том өрөө нэг, унтлагын өрөө хоёр, ариун цэврийн өрөө нэг тус тус багтжээ. Дотоод засал, материалаа захиалагч өөрсдөө сонгохоос гадна хамгийн гол нь сантехникийн бүх шийдэл энэ зардалдаа багтчихаж байгаа юм. Бусад компаниудын хувьд ч ялгаагүй мкв-ийн төлбөрийг 700 мянгаас нэг сая төгрөгийн хооронд санал болгож байна. Тэгэхээр нийтийн орон сууцанд хоёр өрөө байрыг  сонирхож байгаа гэр бүл 50 сая төгрөгөнд хангалттай багтаагаад эзэмшил газар дээрээ тун ч боломжийн хаустай болж чадах нь. Ипотекийн хөнгөлөлттэй зээл нь энэ төрлийн бизнес эрхлэгч компаниудыг ч хөл дээр нь зогсоох, сэргээх нэг боломж нь болох болов уу.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Б.ТӨГС

Shuud.mn
Сонин хачин
Odoo darga narin compani barix bx da zov tolovloltei negdsen jurmaar barix xeregtei tegexgvi end tend yanz2 yum barix bx da
2018-12-10
Газрын:
Газрын алба гэж ёстой ажил хийдэггүй газар байна. Зүгээр л газар зарж идэж уудаг. Тэр газар төлөвлөлт зам харгуй түй ч хамаагүй. Араас нь шалгахгүй хянахгүй дур дураараа бе биенийгээ хааж боосон хашаа хайс. Тэр зуслан байна ямар ч замбараа байхгүй.Гол горхи дээр нь нэг труба тавиад чулуутай шороогоор булаад нэг иргэд машинаа эдвэхгүй зорчих боломжийг нь хангаад өгчих л дөө. Ер нь энэ төрийн албад юу ч хийхгүй байна. Дандаа эс үйлдэл. Тэгээд буруутан нь 60 тэрбум буюу тэрнээс өмнөх томилгоо идэж уулт л даа.
2018-12-10
sdsd:
Энэ хот төлөвлөлтөө мэргэжлийн хүмүүсээр нь төлөвлүүлэхгүй бол дураараа газар олгоод одоо юу ч хийж болохоо байгаад байна. Тэр ус зайлуулах систем, цэвэр бохир, дээр нь түгжрэлгүй стандарт хангасан зам байхгүй ийм балай газар хүн хотын төв рүү л чихэх сонирхолтой байна. Балиар шавар шавхайндаа, унс нурам, жорлон дунд хэн олигтой байшин барихав дээ. Эхлээд тэр орчныг нь нэг хүн шиг болгох хэрэгтэй. Өмнөх УБ болон засаг төрийнхөн юу ч хийгээгүй идэж уухаа урьтал болгосны гай.
2018-12-10