“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2018-12-07
Гэрэл зургийг MPA.mn

 

УУХҮЯ -аас  “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсэний дагуу өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа.

 

Уг заалт Монгол Улсын Засгийн Газрын  2018 оны  59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хангамж, үнийг тогтворжуулах зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил  иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан  зөвлөл”-ийн  2018 оны 1,2,3 дугаар хуралдаанаас гарсан Зөвлөмжид тусгагдсан байдаг. Цаашид шатахууны үнэ үе шаттайгаар  буурахыг салбарын яамнаас мэдэгдлээ.     

 

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн өсөж байсан боловч энэ оны 10 сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурсан. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 60,22 ам.долларт хүрсэн юм.

 

Мөн ОХУ-ын “Роснефть” комданиас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92   автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш  706ам.доллар/тн болоод байна.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Shuud.mn
Сонин хачин
zochin:
300 tugrug nemeed 50, 100 tugruguur l buulgah ymdaa chaawaas.
2018-12-29
Зориг:
4-н замын баруун талын СОДМОНГОЛ 10-ны өглөө буугаагүй 1980 байна
2018-12-10
Зориг:
4-н замын баруун талын СОДМОНГОЛ 10-ны өглөө буугаагүй 1980 байна
2018-12-10
Petrovis buulgaagui l bna daa 1985 gej bna
2018-12-08
Гийгүүлж дээ
2018-12-07
zochin:
zarim ni buulgaaagvi 30 tugruguur buulgasan bn
2018-12-07
Bayarvat:
Hamgiin hog benzinA92 buulgaj baihaar A95 -g buulgasan bol bayarlah san .Manai mangaruud hulhi benzin hiij mashinaa evdelj bgaagaa daanch oilgohgui yum daa
2018-12-07
Bataa:
Choiroos onoodor irlee. Choirt A92 2050 tog zamiin kolonkuudad 2000tog nalaihiin zam daguu 1950-1960 tog bsan. Ulstorchid showdaj hanahgui yum daa
2018-12-07
Их л харж үзэж дээ биднийгэээ. Өшөө илүү харж үзэж гялайлгаарай биднийгэээ.
2018-12-07
би:
Үхсэний чинь 100 вэ 500 аар буулга
2018-12-07
baga bn:
ahiad buulgah heregtei ...denduu baga hemjeegeer buuj bn
2018-12-07
сүүлийн 20 гаран жил шатхуун импотлогч нар улсын төсвөөс хэдэн их наядтай тэнцэх мөнгийг үнэ тогтворжуулах нэрийдлээр авч дээрээс нь шатхууны үнээ бага багаар нэмж улсыг шим шүүсгүй болгон луйвардаж байна үүнээс хойш үнэ тогтворжуулах хэрэггүй нэмүүл нэмээд явжил байг ингэснээ татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх олон түмэн ухаалаг хэрэглээнд сурч импортлогч нар мөнгө завшихыг хязгаарлах боломжтой болно
2018-12-07
Ukhsendee khuurtsugluuv
2018-12-07