“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
"Минж проперти" ХХК бондын захиалга авч эхэллээ
2018-12-07

 

Орон нутагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Минж Проперти” компани нэг тэрбум төгрөгийн бонд нээлттэй хүрээнд гаргаж, захиалгаа авч эхэлжээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12-р сарын 06-ны өдрийн албан бичгийн дагуу "Минж проперти" ХХК-ийн бондын анхдагч зах зээлийн арилжааг 2018 оны 12-р сарын 07-ны өдөр эхлүүлэхийг зөвшөөрсөн байна.

 

Олон нийтэд санал болгож буй бондын нийт үнийн дүн нэг тэрбум, нэгж бондын нэрлэсэн үнэ 10,000 төгрөгтэй тэнцэж байна. Өөрийн хөрөнгөөр баталгаажсан бонд гаргагч “Минж Проперти” компани нь Дархан-Уул аймагт 2011 оноос барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан бөгөөд орон нутгаас барилгын компани нээлттэй хүрээнд бонд гаргаж байгаа нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд анхны тохиолдол юм.

 

Барилгын компаниудаас, ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудаас дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа ийнхүү нээлттэй бонд гаргаж буй “Минж Проперти” компани нь Дархан хотын шинэ орон сууцны зах зээлийн 52 хувийг дангаараа хангадаг бөгөөд Дархан хотод сүүлийн зургаан жилийн хугацаанд нийт есөн блок бүхий 620 айлын орон сууцны цогцолбор “Парк Таун” хотхоныг ашиглалтад оруулаад байгаа юм. “Минж Проперти” компани Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх “Парк Таун-2” төслийнхөө урсгал санхүүжилтийг энэхүү бондоор босгохоор төлөвлөжээ. Мөн ирэх онд бондын хоёр дахь хэсгийг хоёр жилийн хугацаатай гаргахаар бэлтгэж байгаа аж.  Энэ нь хоёр тэрбум төгрөг байх нь.

 

“Парк Таун” бондын арилжааг “Монголын үнэт цаасны бирж” эрхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд өрийн хэрэгслийн жилийн хүүг арилжааны банкны дундаж хадгаламжийн хүү болон Засгийн газрын үнэт цаасны хүүгээс өндрөөр буюу 17 хувиар олон нийтэд санал болгож байна. Купон төлөх хугацааг 6 сараар тогтжээ.

 

Дархан-Уул аймгийн нийт хүн ам 101.8 мянгаар хэмжигдэж байна. Үүний 60 орчим хувь нь хөдөлмөрийн насны хүн ам. Монгол Улсын нийт хүн амын 3.3 хувь оршин суудаг Дарханы нийт ашиглалтад орсон орон сууцны барилгын 70 хувь нь 1950-1980 онд барьсан байна. Хөрөнгө оруулалтын өгөөж буюу бондын хүү нь эхнээсээ тодорхой байдаг онцлогтой. Тэрчлэн бондоо эзэмшигч нь чөлөөтэй арилжих боломжтой. Мөн бондыг хугацаанаас өмнө худалдахад хугацаат хадгаламжтай адил алдагдал хүлээхгүй. Дотоодын хөрөнгийн зах зээлд нээлтэй хүрээнд өмнө нь 2015 онд “Эрчим бонд”, 2011 онд “Мах бонд”, 2017 онд “Сүү бонд” гарч байсан. Тэгвэл энэ оны анхны компанийн бонд нь “Парк Таун” болж байна.

 

“Парк Таун” бондын захиалгыг энэ сарын 27-ноос ирэх сарын 3 хүртэл авч, анхдагч зах зээлийн арилжаа явагдах аж.

 

Монголын Үнэт Цаасны Биржийн Гүйцэтгэх захирлын баталсан "Анхдагч зах зээлийн арилжаа эхлүүлэх тухай" тушаалын дагуу "Минж Проперти" ХХК-ийн "Парк Таун Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг PTB кодтойгоор 2018 оны 12-р сарын 07, 10-ны өдрийн 11:00 - 12:00 цагт зохион байгуулна.

 

Анхдагч зах зээлийн захиалгыг биржийн гишүүн ҮЦК-ийн арилжааны системд бүртгүүлсэн цаг хугацааны дарааллаар эрэмбэлэн үнэт цаасны хуваарилалтыг хийх бөгөөд "Парк Таун Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжаанд оролцох сонирхолтой хувь хүн болон хуулийн этгээд батлагдсан маягт ашиглан биржийн гишүүн ҮЦК-д захиалгаа өгнө. Захиалга өгөхдөө үнэт цаасны төлбөрийг Капитрон банкны доорх дансанд биржийн гишүүн ҮЦК-ийн шимтгэлийн хамт байршуулна.

 

Төлбөр, шимтгэл байршуулах дансны мэдээлэл

 

Дансны дугаар 3000028888 
Хүлээн авагч  МҮЦБ (англиар бол MSX)
Гүйлгээний утга Харилцагчийн дансны дугаар + Регистрийн дугаар (монгол үсгээр)

 

"Парк Таун Бонд" нь 12 сарын хугацаатай, жилийн 17%-ийн хүүтэй, нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1,000,000,000 төгрөгийн бонд бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгө нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй "Минж Проперти" ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд ашиглагдах юм.

Shuud.mn
Сонин хачин