“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
"Ард Даатгал" компанийн дүрмээ шинэчлэн баталлаа
2018-12-03

 

 

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Ард Даатгал” компани энэ оны есдүгээр сард IPO хийж, олон нийтээс 5.25 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал бямба гарагт боллоо.

 

Даатгалын компаниудаас хөрөнгийн зах зээлд анх удаагаа хөл тавьсан “Ард Даатгал” энэ удаа компанийн дүрмээ шинэчлэн баталлаа. “Ард Даатгал” IPO хийснээр “Ард санхүүгийн нэгдэл”-ийн эзэмшлийн хувьцаа 66.7 хувь болж буурсан байна. Харин шинэ хувьцаа эзэмшигч нар 30 хувь болж нэмэгдсэн бөгөөд нийт 1500 орчим хөрөнгө оруулагчтай болжээ. Тус компанийн нийт хувьцааны 19 хувийг иргэд, үлдсэн 81 хувийг аж ахуйн нэгж эзэмшиж байна.

 

“Ард Даатгал” 2017 онд 1.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд тайлант хугацаанд өөрийн хөрөнгийн өгөөж 23.7 хувьтай байсан. 

Shuud.mn
Сонин хачин