“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Liberty Summit Mongolia 2018”-ын онцлох ИШЛЭЛҮҮД
2018-11-22

"Данхар төрийг цомхон болгож, эдийн засгаа эрүүлжүүлэх боломж бидэнд бий юу" гэдэгт хариулт хайж “Liberty Summit Mongolia 2018” арга хэмжээг “Мизес монгол” ТББ, “Торгоны зам” сан хамтран өнөөдөр /2018.11.22/ зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд “Данхар төр ба Монгол Улс” сэдвээр философийн ухааны доктор Б.Батчулуун, “Монгол Айди” ХХК-ийн захирал Д.Энхчимэг, “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн, Дэ факто Жаргалсайхан нарын хүмүүс илтгэл хэлэлцүүлэв. Тэдний онцлох ишлэлүүдийг сонирхуулж байна. 

 

Д.Жаргалсайхан:  Агаарын бохирдлын эсрэг төсөвлөсөн мөнгийг хэн идсэнийг бид бүгд мэдэж байгаа

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Дэ факто” институтийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан:

 

Агаарын бохирдлын эсрэг төсөвлөсөн мөнгийг хэн идсэнийг бид бүгд мэдэж байгаа. Гэтэл одоог хүртэл хариуцлага тооцсонгүй. Ямар их тэвчээртэй ард түмэн бэ? хэзээ хүртэл тэвчих юм?”

 

“ЖДҮДС болон бусад сангууд мөн Чингис тэргүүтэй бондоос шамшигдуулсан хүмүүстэй хуулийн дагуу хариуцлага тооцохгүйгээр өнөөдрийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй.”

 

Д.Энх-Амгалан: Монгол төр данхар болчихсон. Би буруугаа хүлээх гэж ирсэн

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

 

"Монголын популист улстөрчдийн шийдвэрийн өртөг нэг тэрбум доллартой тэнцчихжээ. Улстөрчид популизм хийдэг, түүнийх нь төлбөрийг бизнесмэнүүд, татвар төлөгчид төлдөг.”

 

“Монгол төр данхар болчихсон. Би буруугаа хүлээх гэж ирсэн. ДНБ-д эзэлж байгаа хувь нь 35 хувьд хүрчихлээ. ДНБ 30 хувиас дээш гарвал данхар гэдэг.”

 

М.Халиунбат:Бид төрийг өөрсдөө томруулж байгаа

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Торгоны зам” сангийн үүсгэн байгуулагч М.Халиунбат:

 

Бид төрийг өөрсдөө томруулж байгаа. бид өөрсдөө төрөөс биднийг боомилоод өгөөч гэж гуйдаг.”

 

П.Цэнгүүн: Шунал байхгүй бол бизнесмэн хүн ашиг хийж чадахгүй

 

 

“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн:

 

“Хүн төрөлхтөн хэдэн мянган жил энэ гариг дээр амьдрахдаа дандаа бусдын төлөө өөрийгөө зольж ирсэн. Харин сүүлийн 200 жилд өөрийнхөө төлөө амьдрах үзэл санаа бий болсон. Энэ бол капитализм. Капиталист нийгэм гарч ирж, чөлөөт зах зээл бий болж байж л өнөөгийн элбэг хангалуун нийгэм бий болсон."

 

Бизнесмэнүүд бүх юмны золиос, бүх юмны буруутан, хамгийн адгийн хүмүүс, бизнесмэнүүдээс болж энэ дэлхий сүйрч байгаа гэдэг. Яагаад гэвэл бизнесмэнүүүд бид ямар нэг байр суурь, философийг өөрсдийнхөө суурь болгоогүй. Өөрөө өөрийнхөө төлөө шунахыг эрхэм дээд үзлээ болгох ёстой."

 

Бизнесмэнүүд шуналдаа дуртай байх ёстой. Түүнээсээ санаа зовдоггүй байх ёстой. Шунал байхгүй бол бизнесмэн хүн ашиг хийж чадахгүй, амжилт гаргаж чадахгүй. Шунал гэдэг баялаг бүтээж байгаа бол мотиваци.”

 

Д.Энхчимэг: Инфляци бол нэргүй татвар

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Монгол ай ди” ХХК-ийн захирал Д.Энхчимэг:

 

Инфляци бол нэргүй татвар. Засгийн газар мөнгө хэвлээд байвал инфляци үүснэ. Тэр хэрээр засгийн газар бидэнд хэлэлгүйгээр татвараа нэмж байгаа гэсэн үг.”

 

“Монгол ай ди” ХХК-ийн захирал Д.Энхчимэг “Засгийн газар хүний мөнгийг хүнд зарцуулдаг. Тиймээс бараа бүтээгдэхүүний үнэ, чанарыг огт тоодоггүй.”

 

Б.Батчулуун: Хүний эцсийн өмч бол амьдрал, алдхан бие нь

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүний эцсийн өмч бол амьдрал, алдхан бие нь. Хүн энэ өмчөө өөрөө мэдээд шийдэх эрхтэй.”

 

Бизнесменүүд төрийн оролцоог багасгах үүднээс либеритари үзлийг дэмждэг. Төрийн хүнд суртал, дарамт, шахалтыг бие махбодоороо мэдэрдэг учир энэ үзлийг эрхэмлэдэг гэж боддог."

 

Х.Тэмүүжин: Төр хуулийг бариад иргэдийг хэн ч биш болгодог

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хуульч Х.Тэмүүжин:

 

"Улс төрд орсон бизнесменүүдийн дийлэнх нь зах зээлд өрсөлдсөн ялагдлаа төрийн эрх мэдлээр нөхөх гэж оролддог. Төр хуулийг бариад иргэдийг хэн ч биш болгодог энэ механизмыг яаж арилгах вэ гэдгийг бодох хэрэгтэй."

 

Б.Батбаяр: Иргэд бид эсэргүүцэж, босохын оронд уг хуулийг биелүүлэхийг шаардах нь зүйтэй

 

 

Нийтлэлч Б.Батбаяр:

 

"2011 онд батлагдсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдэлэл авах эрхийн тухай хууль” хэрэгжиж байсан бол ЖДҮ-гийн тухай бүх мэдээлэл ил байх байсан. Иргэд бид эсэргүүцэж, босохын оронд уг хуулийг биелүүлэхийг шаардах нь зүйтэй."

Shuud.mn
Сонин хачин
монгол айди:
Монгол айди ч гэх шиг. Петровисийн г/захирал Д.Энхчимэг шуу дээ, негее С.Баярын 7 байшинг авахад хамжилцаж бсан Даваанямын охин. Инфляци яримаар бгаа бол бензиний унийг зохиомлоо есгеж, улмаар ерген хэрэглээний унийг хеерегдеж, тегрегний ханш хэрхэн унагаадгаа яриач
2018-11-23
kub:
tsetserkhegsed
2018-11-23
монгол айди:
Монгол айди ч гэх шиг. Петровисийн г/захирал Д.Энхчимэг шуу дээ, негее С.Баярын 7 байшинг авахад хамжилцаж бсан Даваанямын охин. Инфляци яримаар бгаа бол бензиний унийг зохиомлоо есгеж, улмаар ерген хэрэглээний унийг хеерегдеж, тегрегний ханш хэрхэн унагаадгаа яриач