“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ОУВС-гийн хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээний ДҮГНЭЛТ
2018-11-22

ОУВС-гийн ажлын хэсэг 11 дүгээр сарын 7-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ. Ажлын хэсгийг ахалсан Жэф Готтлийб дараах дүгнэлтийг хэлжээ.

 

 

  • ОУВС-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөр талдаа орсон энэ үед эдийн засгийн хямралыг даван туулахад эрх баригчдын зүгээс бодитой ахиц дэвшил гаргаад байна. Эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрч, төсвийн тэнцэл их хэмжээний алдагдалтай байснаас бага хэмжээний ашигтай болон өөрчлөгдөж, засгийн газрын өр огцом буурсан. Экспортыг нэмэгдүүлсэн нь гадаад орчинд дэмжлэг үзүүлж, хэрэглээ болон хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөн нь эдийн засгийн сэргэлтийг өргөжүүлж байна. Үүний зэрэгцээ, эрх баригчид 12-р сарын эцсээр төсвийн алдагдал болон гадаад валютын нөөц зэрэг голлох макро эдийн засгийн зорилтуудыг биелүүлэх чиглэлд байна.

 

  • Энэхүү сэргэлт нь хэдий сайшаалтай ч шинэ сорилтуудыг авчирлаа. Тухайлбал, дотоодын эрэлт нэмэгдэж байгаа нь урсгал дансны алдагдлыг ихэсгэж, нөөц хуримтлуулахад саад болж байна. Үүний хариуд Монголбанкнаас мөнгөний нөхцөл байдлыг чангаруулж, зөв зорилт бүхий макро-зохистой бодлогын арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар зээлийн өндөр өсөлтийг хязгаарлах хэрэгтэй.

 

  • Санхүүгийн салбарт 2017 оны сүүлээр хийгдэж эхэлсэн Активын Чанарын Үнэлгээ эцсийн шатандаа ирлээ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээгүй банкуудад энэ оны 12-р сарын эцэс хүртэл дахин хөрөнгөжүүлэх хугацааг олгосон. Энэ хугацаанд өөрийн хөрөнгийн шаардлагыг хангаж чадаагүй банкуудад Төв банкнаас оролцох эсвэл Банкны тухай хуулийн дагуу шийдвэрлэх болно. "Эрх баригчид мөн чанаргүй зээлийг илүү түргэн шийдвэрлэх, Мөнгө угаахтай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, улсын секторын хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгох болон үнэлэхэд чиглэсэн шинэ удирдамжийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх шинэчлэлтүүдийг хийж байна. Илүү их гадаадын хөрөнгө оруулалт татахыг чухалчлан эрх баригчид бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд анхаарах ёстой. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дэх үнэлгээний эцэст ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай ажлын хэсгийн тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоо нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэн баталгаажна. Эрх баригчид хэд хэдэн арга хэмжээнүүдийг Захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө гүйцэлдүүлэхээр тохирсон бөгөөд тэр дундаа санхүүгийн салбарт төвлөрөхөөр байна.

 

АНХААРАХ ЧУХАЛ АСУУДЛУУД

 

• Гадаад нөхцөл байдал сайжирч, дотоод эрэлт эрчтэй сэргэснээр эдийн засгийн өсөлт өндөр хэвээр байна. Төсвийн алдагдал тооцоолж байснаас илүү хурдацтай багасч, Засгийн Газрын өр огцом буурахад нөлөөллөө. Эрх баригчид макро эдийн засгийн бүх зорилтуудыг оны эцэс гэхэд биелүүлэхээр байна.

 

• Гадаад валютын нөөц болон банкны өөрийн хөрөнгөд эмзэг байдал оршсоор байгаа. Макро эдийн засгийн бодлогууд зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, гадаад орчны шокоос хамгаалахад чиглэх шаардлагатай. Үүний зэрэгцээ, банкнууд 2017 оноос эхлэн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа хүчин чармайлтаа гүйцэлдүүлэх нь нэн чухал юм.

 

• Хөтөлбөрийн 2019 оны зорилт нь улсын секторын өрийг үргэлжлүүлэн багасгах, гадаад валютын нөөц хуримтлуулах ажлыг дахин үргэлжлүүлэх, банкны системд өөрийн хөрөнгийг хангалттай хэмжээнд хүргэхэд чиглэх болно. Түүнчлэн, эрх баригчид Монгол улсын урт хугацааны өсөлтөд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын орчинг бэхжүүлэх нь чухал.

 

Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 саяын зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгогдох юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин