ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
МҮХАҮТ-ийн мэдэгдэлд ТЕГ-аас хариу МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-22

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангийн асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээлээ. Уг мэдэгдэлд эдийн засгийн гол хуулиуд болох Татварын багц хуулиуд, ЖДҮ-ийн  хуулиудыг УИХ-аар  яаралтай батлах болон цаг үеийн бусад асуудлаар УИХ-д шаардлага хүргүүлж буйгаа дурджээ. 

 

 

Ингэхдээ дээрх шаардлагуудыг үл биелүүлбэл өнөөг хүртэл татвараа хуулийн хугацаандаа, шударгаар төлж ирсэн бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхээс татгалзаж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэжээ. 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй”.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т ”Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэх “ үүрэгтэй мөн хуулийн 14.1-т “ Монгол Улсын иргэн үндэсний язгуур ашиг сонирхлоо дээдэлж, хуулиар тогтоосон үүргээ биелүүлэх, төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх үүрэгтэй” гэж  тус тус заасан. 

 

Татвар төлөгч ТА БҮХЭН Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн аливаа хууль бус уриалга, ятгалгад автахгүй, татвараа шударгаар төлөхийг уриалж байна. 

 

Хууль бус уриалга гаргасан этгээдүүд та бүхний өмнөөс хууль зүйн хариуцлага хүлээхгүй бөгөөд хууль бус уриалгад автаж, хуулиар ногдуулсан татварыг төлөөгүй  тохиолдолд хуульд заасан нөхөн татвар, хүү, торгууль, алдангиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг албан ёсоор мэдэгдэж байна. 

 

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН АЛБА

Shuud.mn
Сонин хачин
Ter huuliar dalailgah ajlaa ter erdenetiin 49 huvi, jdu ees av
2018-11-22
Үнэн үг:
Хуулиар далайлгаад хэрэггүй. Хууль биелүүлбэл бүгд шудрага биелүүлэх ёстой. Яагаад дээдсүүдэд хууль гууль болж, жирийн иргэдийн толгой дээр хуулийн сэлэм буух ёстой юм. УИХ-ын гишүүд өөртөө зориулсан хууль хийгээд халуунд халж, хүйтэнд хөрч зүтэгсэн татвар төлөгчдийн мөнгийг идэж байх нь хуулийн шудрага ёс юмуу. Монголын ард түмэн үнэн худлыг ялгах цаг болсон.
2018-11-22
buu tul.
2018-11-22
зочин:
Яг үнэн шүү, асуудал үүсвэл бид л алданги торгуулиа төлнө, Наад турхираад байгаа новшнууд чинь ямар хариуцлага хүлээхгүй, тийм эрхзүй ч байхгүй
2018-11-22
deeguuree deeremdeed baidag bolohoor...:
deeguuree deeremdeed baidag bolohoor dooguuraa tatvar tuluh sonirholtoi hun baihgui shdee
2018-11-22
Зочин:
Татьарын байгууллага татвараа хураахаа бодох нь зөв л дөө,Зарцуулалт нь буруу байгаа учраас л ингэж бна ш дээ.Ард иргэд цалингаасаа ААН-үүд ашгааасаа татвар төлж байхад тэрийг ямарч үр ашиггүй зарцуулж,дарга нэр зүүсэн хулгайч нар завшиж байгаа учраас л ингэж байгөө юм.
2018-11-22
Хуулийнхан ийм ард тумнийхээ шударга шаардлагадаа их хурдан хариу егдег болжээ одоо ЖДУ ОТ Эрдэнэт Офшор хэргуудийг хурдан шийдмээр л байна
2018-11-22
Иргэн:
Бас жаахан хамжаарагатай байсан нь дээрэө?!
2018-11-22