Монгол Улс болон БНХАУ-ын ШУӨЗО-ны автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны ээлжит уулзалтыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зохион байгууллаа. Тус уулзалтад Монголын талаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ш.Батсайхан тэргүүтэй албаныхан, БНХАУ-ын талаас ШУӨЗО-ны Зам,харилцаа, тээврийн танхимын дэд дарга, автотээврийн удирдах газрын намын хорооны дарга Лью Пин тэргүүтэй төлөөлөгчид хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр түүнийг хэрэгжүүлэх протокол болон 2017 оны ээлжит уулзалтын протоколоор тохиролцсон асуудлуудын хэрэгжилт, хоёр улсын хооронд хийгдсэн ачаа, зорчигч тээвэрлэлтийн тоо хэмжээ, зөвшөөрлийн бичгийн ашиглалтын талаар харилцан тохиролцлоо.
2018 онд Монгол Улс, БНХАУ-ын ШУӨЗО-той хиллэсэн авто замын хилийн боомтуудаар 11 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 52,496 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 1120 суудлын автомашинаар 93,236 зорчигч бөгөөд 50,166 ачааны автомашинаар 1,098,922.7 тн ачаа, хилээр нэвтэрсэн мэдээлэл бий.
Талууд Булган-Такашикен боомтоор тээвэрлэлт, хил, нэвтрэлтийн асуудал, хил гаалийн асуудлаас гадна Ховд аймгийн Булган сумаас Булган-Такашикен боомтоор ШУӨЗО-ны Такашикен тосгон хүртэлх улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тус уулзалтаар хэлэлцэн баталгаажуулж протокол үйлдэн гарын үсэг зурлаа.
Эх сурвалж: АТҮТ
Уншиж байна |