Техник технологийн хөгжил дэвшил, мэдээллийн эрин зуунд амьдарч байгаагийн хувьд бид алхам тутамдаа шинэ зүйлд дасан зохицох, суралцах, илүү хялбар хэрэглээ, ухаалаг сонголттой нүүр тулах болсон. Тэгвэл энэ удаагийн таны ухаалаг сонголт онлайн хадгаламжийн данс байх болов уу. Учир нь ХААН Банкны онлайн хадгаламжийн данс салбар, тооцооны төвд очиж хадгаламж нээлгэснээс илүү өндөр хүүтэй байдгийг та мэдэх үү? ХААН Банк сарын өмнөөс энэхүү онлайн хадгаламжийн бүтээгдэхүүнийг шинээр гаргаж, харилцагчдадаа санал болгоод байна.
Интернэт банк болон Khan bank аппликэйшн ашигладаг л бол та цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хугацаатай болон хугацаагүй онлайн хадгаламжийн данс нээх боломжтой. Онлайнаар төгрөгийн хадгаламж нээснээр салбар тооцооны төвд хугацаатай хадгаламжийн данс нээлгэхээс өндөр хүүтэй, хүссэн үедээ орлого хийх, хадгаламжийн дансаа барьцаалан зээл авах, мөнгөн хуримтлалтай болоход туслах хуримтлалын үйлчилгээ авах боломжтой зэрэг олон давуу талтай. Түүнчлэн та 14 төрлийн валютын харилцах данс, доллар, юань болон төгрөгийн хугацаатай хадгаламж, төгрөгийн хуримтлалын хадгаламж нээх боломжтой
Салбар дээр очиж хадгаламж нээлгэснээс илүү өндөр хүүтэй гэдгийг бага зэрэг тодотгох үүднээс танд жишээгээр тайлбарлая. Хэрэв та 1,000,000 төгрөгийн онлайн хадгаламж нээлгэж, сар бүр 500,000 төгрөг нэмж хуримтлуулъя гэж бодъё. Тэгвэл нэг жилийн дараа та 7.000.000 төгрөгийн хуримтлалтай болсон байх бөгөөд хүү болгож танд банкнаас 500,116 төгрөг нэмж өгнө гэсэн үг.
Өмнө нь энэ үйлчилгээг зөвхөн интернэт банкны хэрэглэгчид авах боломжтой байсан бол одоо Khan Bank аппликэйшн гар утсандаа суулгасан иргэд онлайн хадгаламжтай болох боломж бүрджээ. Мөн интернэт банк болон Khan Bank аппликэйшн саяхан шинэчлэгдсэнээр онлайн хадгаламжийн данс нээхэд илүү хялбар, бас шуурхай болжээ. Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал ЭНД дарна уу.
Уншиж байна |