ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хөдөө аж ахуйн техникийн экспортыг Внешэконом банк санхүүжүүлж байна
2018-11-01

 

 

Монгол улсад ОХУ-ын хөдөө аж ахуйн зориулалттай техник нийлүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк ОХУ-ын Внешэконом банктай 8,4  сая еврогийн  үнийн дүн бүхий зээлийн хоёр гэрээ байгууллаа.

 

Одоогоор эхний ээлжийн  5,2 сая еврогийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмжийн сонголтыг хийгээд байна. Гэрээнд Монголын талаас МУХБ-ны Тэргүүн дэд захирал Чулуунбатын Энхбат, ОХУ-ын талаас Внешэконом банкны Ерөнхий захирлын орлогч Даниил Алгульян нар гарын үсэг зурлаа.

 

Энэхүү төслийн хүрээнд хөдөө аж ахуйн томоохон  нийлүүлэгчид болох  “Ростсельмаш”,“ Клевер”,“Воронежсельмаш” болон “Велес” зэрэг үйлдвэрлэгчид Монгол улсад үр тарианы комбайн, трактор, хадагч зэрэг 240 ширхэг тоног төхөөрөмж  нийлүүлэх юм.

 

Тухайн төсөл нь хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд 2017 онд тухайн хоёр банк хамтран хөдөө аж ахуйн техникийг манайд нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байсан юм.

Shuud.mn
Сонин хачин