ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Махыг “мэдээлэл”-тэй болгоно
2018-10-31

Хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 12 сая орчим толгой мал буюу нядалгааны жингээр тооцвол 400 мянга орчим тонн мах бэлтгэдэг байна. Үүний 90 хувийг гар аргаар, үлдсэн 10 хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэдэг аж. Гар аргаар бэлтгэсэн, чанарын баталгаагүй мах нь эргээд хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй гэдэг. Тэгвэл махыг баталгаажуулж, “мэдээлэл”-тэй болгох ажлыг эхлүүлжээ.

 

Тухайлбал иргэн дэлгүүрийн лангуунаас худалдан авч буй махан дээрх бар кодыг уншуулахад Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Доржийн мал, хэдэн сарын өмнө вакцин, туулгад орсон, эмийн үлдэгдэлгүй малын мах болохыг Мал эмнэлгийн ерөнхий газраас баталгаажуулсан, шинжилгээнд оруулсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн зэрэг мэдээлэл гарч ирэх аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс буюу маргаашнаас хоёр сарын хугацаанд “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-г хэрэгжүүлж эхэлнэ. Энэхүү арга хэмжээний хүрээнд мал төхөөрөх болон арьс ширний үйлдвэр, малчдын хоршоо, хүнсний сүлжээтэй форвард гэрэээ байгуулах ажиллагаа өнөөдөр /2018.10.31/ Хөдөө аж ахуйн бирж дээр боллоо.

 

Хоёр сарын хугацаанд үргэлжлэх дээрх арга хэмжээний хүрээнд малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний хэрэгцээнд нийлүүлж, нядалгааны үеийн болон нядалгааны дараах гэмтэлгүй арь ширийг үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг зохион байгуулах аж.

 

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү  “Монгол Улс 68 сая малтай. Жилд бэлтгэгдэж буй малын махын ердөө 10 хувийг үйлдвэрийн аргаар нядалж, экспортод гаргаж байна. Дотоодын хэрэгцээнд бол бараг тэгтэй тэнцэх хэмжээгээр махыг бэлтгэж байгаа. Тиймээс иргэд чанарын шаардлага хангасан, баталгаатай махыг хэрэглэж чадахгүй байна. Улмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаараар Монголчууд хүнснээс гаралтай өвчлөлөөр дэлхийд маш дээгүүр байр эзэлж байгаа. Малчид замбараагүй эмийн хэрэглээтэй байна. Эмийн хэрэглээний эрсдлийг малчид төдийлөн сайн ухамсарлахгүй байгаа. Энэ нь хүн амын эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй юм.  Тулгамдаад байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд Мал эмнэлгийн ерөнхий газар, Малын үржил, хөгжлийн газар хамтраад малчдаас ирж буй малыг эрүүл гэдгийг нь баталгаажуулж стандарт шаардлага хангасан нядалгааны үйлдвэрийг тогтоох ажлыг эхлүүлж байна. Стандарт хангасан махыг стандарт хангасан худалдааны байгууллагаар дамжуулан иргэдэд хүргэнэ. Өнөөдрөөс малчдад хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан мэдээллийг хүргүүлж байна” гэлээ.

 

Форвард гэрээнд гарын үсэг зурснаар малчид, хоршоод Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд стандартад нийцсэн малын мах нийлүүлж хамтран ажиллах боломж бүрдэв. Хөдөө аж ахуйн бирж малчид, малчдын хоршоо, боловсруулах үйлдвэрүүдээс захиалга авч, мал, мах, арьс ширийг спот болон форвард арилжаа хийх юм байна.

 

Ховд аймгийн Мөст сумын “Алтайн уулсын холбоо” дундын хоршооны дарга Т.Алтансүх “Өнөөдөр манай хоршоо сарлагын мах нийлүүлэх, ноолуур нийлүүлэх гэрээ байгууллаа. Малчид махаа хаана борлуулах вэ, хэнд өгөх вэ гээд зардал, чирэгдэл учирдаг байсан бол одоо Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрт нийлүүлэх боломж олдож байна. Үйлдвэр, хоршоод хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах бол харин Хөдөө аж ахуйн бирж зуучлах шугамаар хамтарч ажиллана. Бид ноос, ноолуураа компаниудад өгдөг байсан. Гэвч тухайн компаниуд ноос, ноолуурыг маань чанарын шаардлага хангахгүй гэх шалтааныг тавьдаг байлаа. Одоо биржийн харилцаанд орсноор чанарын ахисан түвшинд гаргахыг хичээж байгаа” гэв.

 

Гарал үүсэл нь баталгаажсан махыг хүнсний томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвөөр нийтийн хэрэгцээнд, төрийнг болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт хийдэг сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын хооолны газарт нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Эхний ээлжинд малчдын эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаат махыг “И март”, “Гүүд фрайс” зэрэг дэлхийн стандартад нийцсэн сүлжээ дэлгүүрээр худалдаалах аж.

 

 

“И март” худалдааны төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан “Баян дэлгэр хүнс” ХХК-ийн ерөнхий захирал Б.Гантуяа “Бид хэрэглэгчиддээ өдөр бүр шинэ мах хүргэхийг зорьж “И март” сүлжээ дэлгүүртэй хоёр дахь жилдээ хамтарч ажиллаж байна. Төрийн зүгээс хөдөө аж ахуйн хөгжилд ач холбогдол өгч, хувийн бизнес эрхлэгч, үйлдвэр холбоотой хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан нэгдүгээрт малчидтай хамтарч ажиллах боломж бүрдлээ. Малчдаас малаа аваад эцсийн хэрэглэгчдэд хүргэх хүртэл бүх нэмүү өртгийн сүлжээн дээр олон улсын стандарт жишгээр ажиллах бүрэн боломж бүрдэж байна гэж харж байна. Өмнө нь малчидтай хамтарч ажилладаг байсан ч одоо илүү өргөн хүрээнд хоршоодтой хамтарч биржийн тусламжтай ажиллана. Ингэснээр “И март”-аар дамжуулан хэрэглэгчдэд өдөр бүр шинэ махаа хүргэх боломж өргөн хүрээнд бүрдэж байна. Монгол Улсад цор ганц үйл ажиллагаа явуулж байгаа, стандартад нийцсэн анхдагч үйлдвэр бол манайх. Монголчууд 70 сая мал тоолуулсан хэр нь шинэ мах идэж чадахгүй байгаа асуудлыг цэгцлэнэ гэж харж байна” гэлээ.

 

Жил ирэх бүр үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээ нэмэгдэж байгаа ч дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Энэ нь хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учраас гарал үүсэл нь батагаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар, стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээр хүн амаа хангахыг Засгийн газра зорин ажиллаж байгаа юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
харъя даа
2018-10-31