Энэ оны есдүгээр сарын экспортын гүйцэтгэлээр ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 796.5 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон Улсад 16741 тонн адууны мах, Иран Улсад 19605 тонн хонь, ямааны мах, 11031.8 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 815.2 тонн малын дайвар бүтээгдэхүүн тус тус экспортолсон байна.
Нэгдсэн дүнгээр авч үзвэл, оны эхний есөн сарын байдлаар нийт 31452 тонн мах экспортолж, 76.1 сая ам.доллар буюу 195.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад махны нийт экспортын хэмжээ 5900 тонноор, тэр дундаа дулааны аргаар боловсруулсан махны хэмжээ 5.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Уншиж байна |