ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
"Байгальд ээлтэй залуус" хөтөлбөр зарлагдлаа
2018-10-29

 

 

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн санхүүжилтээр Зориг Сан анх удаагаа оюутан залууст зориулсан БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУС ХӨТӨЛБӨР-өө зарлалаа. Тус хөтөлбөрт  нийгэмдээ хувь нэмрээ оруулах, байгаль орчны мэдлэгээ тэлэх, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусыг оролцохыг урьж байна.

 

Тавигдах шаардлага:

 

  • 18-23 насны оюутан байх,

 

  • Хөтөлбөрийн үйл ажиллагаанд 2 долоо хоногийн турш  идэвхтэй оролцох боломжтой байх,

 

  • Өөрийгөө хөгжүүлж, байгаль орчинд тустай үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байх,

 

Хөтөлбөрт хамрагдсанаар: 

 

  • Монголын өнөөгийн  байгаль орчны тулгамдаж буй асуудлуудыг судлан, эдгээрийг шийдвэрлэхэд иргэн бүрийн хувь нэмэр, оролцооны талаар мэдлэгтэй болох

 

  • Байгаль орчны салбарын туршлага бүхий манлайлагчидтай уулзаж санал бодлоо солилцох,

 

  • Нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах боломжтой

 

  • Залуус өнөөгийн байгаль орчинд тулгамдаж буй асуудлын талаар хамтдаа хэлэлцэж, түүний хор уршиг болон хэрхэн шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх

 

  • Мөн хөтөлбөрийн хугацаанд 5 багт хуваагдан сурч мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан байгаль орчинд тулгамдаж буй асуудлын шийдлийг олох юм.

 

Оролцохыг хүсэгчид доорх өргөдлийг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/yelp-2019бөглөх бөгөөд 2018 оны 10-р сарын 31-ний 23:00 цаг хүртэл хүлээн авна. 

 

Шалгаруулалт:


Урьдчилсан шалгаруулалтыг Эссэ болон цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар болон имейлээр холбогдож ганцаарчилсан ярилцлаганд урих бөгөөд ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

 

Шалгаруулалтын хуваарь:

 

Онлайн өргөдөл хүлээж авах: 2018.10.18 - 2018.10.31


Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож 2-р шатны ярилцлагад дуудах: 2018.11.02-03


Ярилцлага болох: 2018.11.05-06


Хөтөлбөр эхлэх: 2018.11.09

 

Хөтөлбөрт 25 оролцогч шалгаран оролцоно.

 

ЖИЧ: Зориг сангаас зарлагддаг бүх хөтөлбөр төлбөр авдаггүй болно.

Shuud.mn
Сонин хачин