ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Н.Алгаа: Тавантолгойн замбараагүй байдлаас маш олон хүн завшиж байна
2018-10-26

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг болох нүүрсний тээвэрлэлтийн шийдлийг өнөө ч олоогүй, шланз машин зам дээр түгжирсэн хэвээр байна. Гашуунсухайтыг чиглэсэн нүүрсний замд сард нэг хүний амь нас хохирч,одоогоор амиа алдсан жолооч нарын тоо 100 гаруйд хүрчээ.Үүнийг шийдэх гарц байна уу. Энэ асуудлаар уул уурхайн зөвлөх үйлчилгээний  ДАТ консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.

 

 

-Тавантолгойн нүүрс тээвэртолгойны өвчин болсон хэвээр байна. Энэ зам дагуу хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа сануулгыг сая Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс өгсөн байна. Яагаад?

 

-Төмөр замын дэд бүтцийг саатуулсны хамгийн том гайтай үр дагавар нь энэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, аюулгүй, тасралтгүй тээврийг бид яагаад есөн жил ярьж байгаа юм бэ. Улс төр, бизнесийн бүлэглэлийн зориудын ажиллагаа гэж хардаг.

 

Говийн аймгуудаас Хятад руу нүүрс экспортлох боломж өндөр. Харин үүнд саад болж байгаа зүйл нь тээвэрлэлт. Очерлоно гэдэг бол социализмын үзэгдэл. Тасралтгүй цувж байх ёстой. Төмөр зам, конвейр байхгүй. Ганц байгаа авто замын тээвэр нь очер дугаартай. Тээвэрлэлт зохион байгуулалтгүй, замбараагүй удаан явагдаж байгаагаас болоод нарийн тооцоо хэлэх боломжгүй ч эдийн засгийн хор хохирол асар их. Тэрний хохирогч нь бүх монголчууд.

 

-Тэгвэл яаж зохицуулах вэ?

 

-Эхний ээлжинд ядаж тодорхой шаардлага тогтоогоод, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, тодорхой компаниар тээвэрлэлтээ хийлгэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл тээврийн зохион байгуулалт хийдэг мэргэшсэн компанийг нээлттэй сонгон шалгаруулалтаар авч, графикийн дагуу тээвэрлэлтээ хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоогийн энэ замбаараагүй байдлыг нь маш олон хүмүүс завшиж, ашиглаж байна.

 

-Сая Хүний эрхийн комиссын судалгааны баг дүгнэлт гаргахдаа “Бүх уурхайнууд тээвэр, аюулгүй ажиллагаагаа өөрсдөө хариуцдаг болох ёстой”-г анхааруулсан байсан. Өмнө нь Ерөнхий сайд ч бас үүрэг өгч байсан байна. Бодит байдал дээр яагаад хэрэгжихгүй байна?

 

-Хувийн компани менежмент сайтай учраас тээврээ нарийн зохицуулж чадаж байгаа байх. Харин төрийн өмчийн компани ингэж чадах уу. Эрдэнэс Тавантолгой компанийг хүнд даацын машины парктай болгоод, өөр дээрээ бүх ачааг үүр гэвэл бас л “шахааны” асуудал үүсэх байх. Тээвэрлэлтээ өөрөө аваад, менежмент хийгээд  яваад өгнө гэсэн итгэл надад бол алга. Хэн ямар машин шахахыг би мэдэхгүй шүү дээ. Тавантолгойн тээврийг сайжруулах биш бас нэг албан тушаалтнуудын бизнес болж мэдэх л байх.

 

Гэхдээ сонголт бол байна. Ямар ч байсан тээвэрлэлтийг хяналтандаа байлгах ёстой. Ачуулж байгаа нүүрс хэрэглэгчид хүртэл компани хариуцлага хүлээх ёстой. Дор хаяж хил хүртэл хариуцах ёстой.

 

-Төрийн өмчийн компани яагаад ийм зовлонтой байдаг юм бэ?

 

-Монголд бүх төрийн өмчит компани дээр менежментийн асуудал байдаг. Учир нь бизнесийн менежмент биш улс төрийн менежмент хийдэг. Төрийн өмчит компаниудыг төрийн өмчид нь байлгая гэвэл ТУЗ-өөс нь эхлээд мэргэжлийн хүмүүсийг томилох ёстой. Энэ чинь бизнес. Нам биш. Бизнесийг бизнесийн зарчмаар удирдах ёстой. Гэтэл манайх ТУЗ-д улстөрчдийг аваачаад суулгачихдаг. Гүйцэтгэх захирлыг, орлогчтой нь улс төрөөс томилдог. Тэд яаж бизнес хийх юм бэ. Албан тушаал өгсөн хүмүүсийн эрх ашгийг түрүүнд тавина.

 

Миний бодлоор Монгол Улс төрийн өмчит компанийн тухай хууль гаргаад, төр оролцохгүйгээр хатуу хяналт тавьж ажиллах ёстой. Ийм болж байж лкомпаниуд алдагдалтай, замбараагүй ажилладаг байдал арилна.

 

-Таван толгой дээрIPO гаргаж, хөрөнгө босгохтухай ярьж байгаа. Бид бэлэн байж чадаж байгаа юу?

 

-Маш хэцүү.Одоо бидний ярьж байгаа энэ тээврийн асуудал бол нэг л хүчин зүйл. IPO гаргахад хамгийн түрүүнд санхүүгийн ил тод байдал, зөв менежмент чухал. Хүний амь эрсдэж, ачуулсан бараа нь хил дээр удаан хугацаагаар саатаж байхад тэр компанийг сайн засаглалтай гэж хэлэх боломжгүй. Тээвэрлэлтийн энэ хоцрогдсон, харгис загварыгшийдэхгүйгээр IPO гаргах боломжгүй.

 

-Тавантолгойн IPO-г гадаадын ба дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах тухай яригдаж байгаа. Таныхаар аль нь оновчтой вэ?

 

-Гадаадын зах зээлд гаргахад бид одоо бэлэн биш ээ. Наад зах нь дэд бүтэц, тээвэрлэлт нь ийм их асуудалтай, засаглал нь ийм. Ядаж ТУЗ нь хараат бус байх ёстой. Улс төрийн томилгоотой даргатай, мэргэжлийн бус баг ажиллаж байхад яаж хувьцаа гаргах вэ. Хувьцаа гаргахын тулд чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны менежментийн тогтолцоо заавал хэрэгтэй. Тийм тогтолцоо байхгүй, нэвтрүүлээгүй компанийг гадаадын хөрөнгийн бирж ойртуулахгүй байх. Хамгийн гол нь санхүүгийн тунгалаг байдал.Дээр нь менежментийн асуудал. Дараа нь олборлох, ачих, тээвэрлэх, тогтвортой үнэтэй зэрэг тухайн бизнесийн төрх зэрэг олон хүчин зүйлс нөлөөлнө.

 

-Тэгвэл дотоодод боломжтой юу?

 

-Дотоодод гаргаж болно.Гэхдээ 1072 хувьцааг баталгаажуулж, дотоодын Хөрөнгийн биржид гарлаа гэхэд гадны хүн авах уу, мэдэхгүй. Монголчууд хоорондоо үнэгүйдүүлж байгаад хэн нэг нь багцалж авахыг бас үгүйсгэхгүй. Биржийн дүрэм ил тод, чанга байх ёстой, ямар нэг улс төрийн оролцоогүй. Тэгж байж үр дүнд хүрнэ. Хувьцаа гаргах бол хамгийн сайн арга. Маш олон дүрэм, журам, стандартыг мөрдөж, хэвшил болгож байж хувьцаа гаргана. Тэгэхгүй бол хэн ч авахгүй.

 

-Эрдэнэс Тавантолгой компани ашигтай ажиллаж байгаа учраас 1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн гэж мэдэгдсэн. Компани одооноос ашгаа тараах нь зөв үү?

 

-Энэ жил ашиг тараалаа. Дараа жил яах вэ.Ногдол ашиг тарааж болно. Өр тавьж байгаад ч тараана. Тараахдаа гол нь биш. Тарааж байгаа ногдол ашиг тогтвортой, урт хугацаанд найдвартай байх ёстой.

 

-Та улс төрийн зорилготой гэж харж байна уу?

 

-Тарааж яах юм. Улс  төрийн л алхам гэж харагдаж байна. IPO гаргахын тулд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Менежмент, зөвлөх үйлчилгээ зэрэг том ажил болно. Ногдол ашиг тараахын оронд эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа зүйлсдээ, энэ гадаад, дотоодод “чих халууцуулаад” байгаа тээвэр, дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Ерөнхийлөгчийн гадагшаа зугтаалгасан нөгөө сайн дүү нар нь юу болсон бэ интерполоор хайж байгаа юу болсон уу сайн ах нь ерөнхийлөгч болсон болохоор
2018-10-28
Хүрэлсүх сайдын 1 тэр бум 700 саяын хадгаламж үнэхээр шалгахаар эд шүү дээ өөрөө өөрийгөө тагнан их хурал дээр Мөнхбаттай 2 уулаа нүүрс хулгайлсан гэдэгээ хэлсэн шүү дээ хууль шүүхийнхэн бүгд монгол улсаараа харсан шүү дээ 60 тэр бум нь нүүрсний хулгайчуудаа шалгахгүй бол ард түмэн босоход бэлэн байгаа шүү улс эх орноо бодохгүй хэдхэн хулгайч гэр бүлийг бодохоо болооч
2018-10-28
Erunhii said Xurelsuh Munhbat 2 nuursnii hulgaich uurusduu uh hural deer hereldeed helsen shuu dee huuli zasag gej baigaa bol shalgaach said maan hadgalamjindaa 1 ter bum 700 say tugrugnii xadgalamjtai yaj bolsoniig shalga nuurs Nomtoibayar 2 oos neg heseg burdsen baih shuu shalga shalga awsan ugsun 2 uulaa buruutai shuu
2018-10-28
Шат шатандаа хулгайчууд. Томчууд нүүрсээ хусаад, гудамжинд зогсч наймаа хийдэг бсан Bozzolo гэгч хужаагаас дан комисс шахуу юм оруулж ирж ард түмнийг хорлоод. Дундчууд нь ажлаа хийдүүлээд нээрээ хэцүүхэн л бна доо
2018-10-28
зочин:
380 000тн нуурсээ алдсаныг та мэдээгуй юмуу даа.ноогдол ашиг энэ жил 100- 250тогрог гэж дуулдсан сонгуулийн омнох жилийн хууралт болох юм биш биз
2018-10-26
dugee:
SUMYA yu ch medehguig dalimduulj hudlaa hiirhuulj bndaa .ter olon ulsiin birj hiirheliig agshaah bhdaa.
2018-10-26
Зочин:
Эрдэс монгол Зомпаний захариал хийж байхдаа Таван толгойн уурхайд ямарч хэрэгцээгүй дугуй өөр юу юу ч билээ дээ баахан зүйл шахаад гадаад руу зугтсан Энэбиш гэж нөхөр яасан бэ АТГ бас л таг уу ? нэг их Интердолоор хайж байгаа энээ тэрээ гээд байсан.
2018-10-26
Иггэн:
Төмөр зам барихад саад болсон боовон чихтнүүдийг засах хэрэгтэы
2018-10-26
Уурхайчин:
Төмөр замыг бариулаагүй хүмүүсийн чихийг огтол
2018-10-26
dugee:
SUMYA yu ch medehguig dalimduulj hudlaa hiirhuulj bndaa .ter olon ulsiin birj hiirheliig agshaah bhdaa.