Цахим ертөнцөд нэгдсэн залуусын “Дархан Монгол” нэгдлээс Дубайн гэрээг баталгаажуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэн ханджээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус нэгдлийн эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөнд Монголын талаас гарын үсэг зурах эрхийг Эрдэнэс Монгол болон Эрдэнэс Оюутолгой компанийн захирлуудад өгсөн байдаг. Энэ эрхийг зөвхөн Ерөнхий сайдын захирамжаар өгсөн. Монголын нийт ард түмний эрх ашигт нөлөөлөх зүйлийг ганцхан Ерөнхий сайд гэдэг хүн захирамж гаргаж шийдсэн. Энэ захирамжийг хүчингүй болгуулахаар бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захирамжийг хүчингүй болгохгүй бол бид Дубайн гэрээг хөндөнө.
Дубай хотод гарын зурсан гэрээг зөвхөн англи хэл дээр байгуулсан. Гэрээний 8.4-д гэрээг англи болон монгол дээр үйлдэнэ...гэсэн заалт байдаг. Гэтэл монгол хэлээр бичсэн хувь байхгүй. Тэгэхээр Монголын талаас Дубайн гэрээ хүчинтэй юу гэдэг асуудал гарна” гэсэн мэдээллийг өглөө.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө өнөөдөр ч, ирээдүй ч хохиролтой гэж тэд үзэж байна. Оюутолгойн уурхайгаас 903.700 кг зэс, 61.7 тонн алт 176.6 тонн мөнгө олборлож, 6.5 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна. Гэтэл Оюутолгой компани жилд 200 гаруй сая ам.долларын алдагдалтай ажилладаг. Нийт алдагдал нь хоёр тэрбум орчим ам.долларт хүрсэн. Алт гараад борлуулаад байхад алдагдал хүлээгээд байгаагийн учир юу вэ?
Б.Учрал
Уншиж байна |