Өнгөрсөн зун орсон усархаг борооны улмаас Өмнөговь аймагт үер бууж, говь нутгийхныг багагүй сандаргасан. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд буусан үерийн дараа Ухаа худагийн уурхайчид түргэн шуурхай арга хэмжээ авч, сумын төв болон барилга, байгууламжийн хуримтлагдсан усыг шавхан зайлуулсан байна. Мөн хамгаалалтын далан, сувгийг сэргээх, шинээр байгуулах ажлуудыг цаг тухайд нь хийж гүйцэтгэжээ.
Үерийн усыг зөвхөн зайлуулаад зогсохгүй дахин ашиглах боломжийг бий болгожээ. Энержи Ресурс компанийн усны инженерүүд Цогтцэций сумын төв болон уурхай орчим тогтсон үерийн усыг насосоор цуглуулан, шаврыг тунаасны дараа үйлдвэрийн хэрэгцээнд эргүүлэн ашиглаж эхэлжээ.
Зуны турш цуглуулсан 400 000 орчим куб метр усыг зам усалгаа, баяжуулах үйлдвэр зэрэг уурхайн хэрэгцээнд хэдэн сар ашиглах боломжтой юм байна.
Уншиж байна |