ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Төрийн банкны хамт олон МОД ТАРИХ ӨДӨРТ нэгдлээ
2018-10-15

Төрийн банкны хамт олон МОД ТАРИХ ӨДӨРТ нэгдэн, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүллээ

 

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010  оноос хойш “Мод тарих үндэснийөдөр”-ийг жил бүр зохион байгуулах болсон.

 

 

“Мод тарих үндэсний өдөр”-т Төрийн банкны хамт олон нэгдэн өнгөрсөн хавар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 30 ширхэг мод тарьж ургуулсан билээ.Энэ намрын “Мод тарих үндэснийөдөр” өнгөрөгч бямба гараг буюу 2018.10.13-ны өдөр болж, тус өдрөөр Төрийн банкны  хамт олон өөрсдийн тарьж ургуулсан модоо арчилж, тордох ажлыг зохион байгууллаа. Энэхүү 30 бургасыг нэг өдөр арчилгаа, усалгаа хийгээд орхих биш бүтэн жилийн хугацаанд арчилгаа, усалгааны зардлыг Төрийн банкнаас хариуцах болсон бөгөөд цаашдаа жил бүр нэмж тарьсаар Төрийн банкны төгөл байгуулж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх юм.

 

Shuud.mn
Сонин хачин