Монголоос анх удаа “Энержи Ресурс” компани ISO стандартуудыг Олон улсын менежментийн тогтолцоо хэлбэрээр буюу цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Францад төвтэй стандартчлалын Афнор компаниас Баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авчээ.
Тус компани Ухаа худаг уурхай, нүүрс баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа
Ийнхүү албан ёсоор баталгаажиж, салбартаа анхдагч нь болжээ. Баталгаажуулалтын аудитыг Монгол-Францын хамтарсан, мэргэшсэн аудиторууд гүйцэтгэсэн байна.
Уул уурхайн салбарт олон улсын ISO стандартууд цогцоор нэвтэрснээр бүтээмж, засаглал, бүтээгдэхүүний чанар гээд бүх талаас олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Хамгийн гол нь байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартуудыг жигд мөрдөж, хариуцлагатай уул уурхай төлөвших гол ач холбогдолтой юм.
Уншиж байна |