Хөтөлийн “Цемент шохой” ХК Улаанбаатар хотод терминал болон тээрмийн цогцолбор байгуулахад шаардагдах эхний ээлжийн санхүүжилтыг босгох зорилгоор хаалттай хүрээнд 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.0 сая ширхэг энгийн хувьцаа нэмж гаргахаар шийдвэрлэсэн байна. Компанийн ТУЗ-ийн энэхүү шийдвэрийг СЗХ хэлэлцээд, нэмж гаргаж буй хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр боллоо. Ингэснээр “Цемент шохой” ХК нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 2 876 840 893 ширхэг хувьцаатай болж байна.
Мөн СЗХ-ноос “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 450.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, 5.0 тэрбум төгрөг болгон, компанийн бүтэц, бүртгэлд өөрчлөлт орууллаа. Хороо 2016 онд 236 тоот тогтоол гарган, ердийн даатгалын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 5.0 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын компанийнхыг 6.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх хугацааг 2018 онд хангаж дуусгахаар заасан. “Улаанбаатар хотын даатгал” ХХК хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлснээр уг тогтоолын хэрэгжилт 90 хувьтай болж байна.
Уншиж байна |