Монголын хөрөнгийн биржийн 2018 оны 6 дахь шинэ үнэт цаас, даатгалын салбараас үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж буй анхны компани болох "Ард даатгал" ХК нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 5.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн сурталчилгааг эхлүүлээд байгаа билээ.
Тус компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг сайжруулах, түүнчлэн, СЗХ-ноос батлагдсан "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-ын дагуу зарцуулахаар төлөвлөсөн байна.
Энэхүү хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг "БиДиСек ҮЦК" ХК, аудитын үйлчилгээг “Далай ван” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “И эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна.
Үнэт цаасны худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан өнөөдрөөс эхдэн энэ сарын 26-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авна.
Уншиж байна |