ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ОХУ 400 гаруй тэрбумын гэрээ байгуулж, харин Монгол…
2018-09-17

Алс Дорнодод хөрөнгө оруулагчид чууллаа. Сүүлийн жилүүдэд Алс Дорнодод бизнесийг хөг­жүү­лэх үүднээс татварын хөн­­гө­­лөлт зэрэг олон меха­низмыг хэрэгжүүлж буйг Оросын төрийн тэргүүн чуулганы индэрээс хэлэв. Энэ хүрээнд хөрөнгө оруу­лалтын таатай орчин бүр­дүү­лэх, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбоо, тээв­­рийг хөгжүүлэхээр ажиллаж буй аж.

 

 

ОХУ 100 ТЭРБУМЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО

 

“Дорнын эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцох үеэрээ Ерөн­хийлөгч Х.Баттулга дөр­вөн улсын төр засгийн тэр­гүүнтэй уулзаж, тухайлсан асууд­луудаар санал тавьж, ярилцсан байна. Тод­руулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдэж, УБТЗ-ын болон Дулааны цахилгаан станцын шинэч­лэлд уг  зээлийг зарцуулах боломжтой хэмээжээ. Түүнчлэн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах саналыг дэмжиж байгаагаа дахин нотолсон хэмээн албаны эх сурвалж хэлэв. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улстай хийх худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхээс гадна бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

 

“Дорнын эдийн засгийн чуулган”-ы өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцах, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалжээ.

 

Энэ мэтчилэн манай улсын эдийн засагт дор­витой нөлөөлөх ажлуудыг эхлүүлэх талаар холбогдох хүмүүстэй уулзаж, хэлэлцэн ажил хэрэг болгох суурийг тавьж буй нь сайн эхлэл хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Батсуурь ярьж байна. Түүнчлэн БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэр Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд манай улс хэрхэн оролцох талаараа санал солилцсон аж. Харин Солонгосын тал уг саналыг хүлээн авах боломжтойгоо илэрхийлсэн байна.

 

Мөн Япон улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко хот байгуулах зэрэг чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан дээрх саналуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулах, аялал жуулчлалын салбарт тодорхой төлөвлөлт хийж хөгжүүлэх саналууд тавьж харилцан ярилцжээ.

 

Энэ удаагийн чуулганд оролцсоноор хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газрын баялгаа нэмүү өртөг шингээн экспортлох чиглэлээр энэ бүс нутагт оролцоогоо нэмэгдүүлэх тухай ярилцсан байна. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд бидэнд байгаа хамгийн том боломж бо­лох хүрэн нүүрсийг газар дээр нь эрчим хүч болгон экспортлох боломж байгааг бүс нутгийнхаа улс орнуудад дуулгаснаа албаны эх сурвалж онцолсон юм.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА АЖЛЫН БАЙР

 

Дэлхийн эдийн засгийн форумын эхний өдөрт нийт 400 гаруй тэрбум рублийн хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулжээ. Тухайл­бал, “ГДК Баимская” компани, орон нутгийн Засгийн газар, ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яамны хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Чукоткын автономит тойрог дахь Баимын хүдрийн бүсэд уул уурхайн олборлолт хийх бөгөөд төслийн нийт өртөг нь 360 тэрбум рубль юм байна. Төслийн хүрээнд 3.5 мянган ажлын байр бий болох аж.

 

Үүнээс гадна Алс Дорнодын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих агентлаг /АПИ/ хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Өмнөд Солонгосын “LS Networks” зэрэг ком­па­нитай хамтран га­зар тариалан, био эдийн засгийн каластер байгуулахаар болжээ. 18.7 тэрбум рублийн өртөг бүхий энэ төслийн хүрээнд 500 ажлын байр бий болох юм. АПИ, “Tokyo Rope” компани хооронд байгуулсан гэрээний дагуу 7.8 тэрбум рублийн хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрийг Приморын хязгаарт барих юм байна. Тус үйлдвэр нь “Tokyo Rope” компанийн технологиор цахилгаан дамжуулах шугамын кабелийн эрчилсэн гол үйлдвэрлэх бөгөөд 80 ажлын байр бий болгох аж. Түүнчлэн өмнөд Солонгосын “Lotte International” компанитай хамтран сүүний чиглэлийн мал аж ахуйн цогцолбор барихаар болсон байна. Мөн “Росконгресс” сан дотоодын болон гадны хэд хэдэн компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, тус сан Солонгосын худалдаа аж үйлдвэрийн танхим, “Хуамин” Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын корпораци, Хятадын Соёл урлагийн үндэсний корпорацитай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ

Shuud.mn
Сонин хачин
ХАРИН.... болдог юм болдгоороо боллоо. женког мөнгө гуйхад нэг хэдэн төгрөг өгсөн боллоо, хийн хоолойг "тэгнээ тэгнэ" гээд л явууллаа
2018-09-17
Нэг их ноцтой юм хэлэх гэж байгаа аятай ХАРИН ...гээд л сvртэй гэдэг нь
2018-09-17