ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудыг шалгана
2018-09-14

Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудад хяналт шалгалтын ажиллагаа явуулахаар болсноо илтгэн мэдэгдэл хүргүүллээ. Хяналт шалгалтаар хөрөнгө худалдах, худалдан авах үйл ажиллагаандаа байгууллагууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, шийдвэр, Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллага (ФАТФ, Financial Action Task Force, FATF)-ын зөвлөмж болон Монгол Улсын хууль, эрх бүхий байгууллагаас баталсандүрэм, журмын шаардлагуудыг хэрхэн хангаж байгаад үнэлгээ, дүгнэлт өгөх юм.

 

Хороо мэдэгдэлдээ тухайн байгууллагын ажилчидтай уулзаж, харилцагчдын мэдээллийг нягтлан үзэхээ илэрхийлээд, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлж буй байдлын түвшинг тогтоож, эрсдэлийг үнэлэх тул идэвхтэй хамтран ажиллахыг хүсжээ. Мөн энэхүү хяналт шалгалт нь тухайн байгууллагыгМонгол Улcын эрүүгийн гэмт хэрэгт холбогдоогүйг баталгаажуулах, цаашлаад бохир мөнгө эргэлдүүлэх эрсдэлээс хамгаалах чухал алхам болохыг онцолсон байна.

 

Манай улс ФАТФ-ын 2017 онд хийсэн хяналт шалгалт, үнэлэлт дүгнэлтээр “эрчимтэй хяналт”-д орсон бөгөөд тус байгууллагаас өгсөн зөвлөмжийндагууУИХ-аас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Эдгээр нэмэлт, өөрчлөлтөөр зарим хяналтгүй байсан салбарт хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх хуульчилсан бөгөөд Хорооны зохицуулалтад үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудыг нэмж оруулсан юм.

 

Эх сурвалж: www.frc.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хийх ажлаа олж ядаж байгаа юм байна Энэ байгууллагыг татан буулгах хэрэгтэй
2018-09-17