ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ЖДҮ эрхлэгчид бүс нутгийн хөдөлгөгч хүч
2018-09-14

 

ЖДҮ-ийг бүс нутагт хөгжүүлэх төслийн нээлт Туушинд зочид буудалд боллоо. Уг төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм. 

 

Төсөл хэрэгжсэнээр жижиг, дунд бизнест зориулсан зээл, худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Гадаад худалдааг  38 оронд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, банкуудад богино хугацааны зээл олгодог аж. Европын сэргээн босголт хөгжлийн банк нь 220 сая еврогийн хөрөнгө оруулалтыг 22 төсөлд хийсэн байна. "Жижиг дунд бизнесийнхэн тухайн бүс нутгийн хөдөлгөгч хүч юм. Монгол Улсын санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад таатай байх болно"  гэдгийг  тус банкныхан онцоллоо. 

 

Мөн  "ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зээлий шугам нээж, санхүүжилт олгоно. Бид бодлогын хамтын ажиллагааны чиглэлээр хамтарч ажиллаж байна. Бизнесийн зөвлөх үйлчилгээг ЖДҮ эрхлэгчдэд зориулан  өгч, стратеги төлөвлөгөө гаргахад хамтарч ажиллаж байгаа юм.

 

Зээлийн шугам нээх нь ЖДҮ эрхлэгчид, бичил компанийнханд цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг нь олгодог байна.  Европын банк эрдслийг хуваалцах ажлыг хийж байна. Эрдслийг хуваалцах хөтөлбөр нь ЖДҮ эрхлэгчдийгдэмжих зорилготой. Дэмжигч банкууд нөхцөлийг тодорхойлно. Эрсдлийг бууруулахад зөвлөх үйлчилгээг дэмжиж байна" гэж төслийн зохион байгуулагчид онцоллоо.   

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин