ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Тавантолгойн судалгаа: Хариуцлагагүй, сул дорой ТӨР
2018-09-11

Монголын Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын Инноваци Бодлогын Институттэй хамтран уул уурхайн бүс тэр дундаа Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн хүний эрхийн судалгаа хийжээ.  Тус судалгааг удирдсан Д.Бямбажав судалгааны урьдчилсан дүнг “blogs.ubc.ca” блогт нийтэлсэн байна.

 

Монголын Инноваци Бодлогын Институт нь 2018 оны 3-7 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций суманд хүний эрхийн судалгаа хийжээ. Ингэхдээ Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд өртсөн бүс нутгийн хүний эрхийн үнэлгээг хийсэн байна. Энэхүү судалгааг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос баталж, НҮБ-ын Хөгжлийн сангийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Орон нутгийн малчид, нутгийн удирдлага болон жолооч нар зэрэг олон оролцогчдыг хамруулсан судалгаагаар хүний эрхийн зөрчил өнгөрөгч 2010 оны эхэн үеэс нэмэгдсэнийг тогтоосон байна.

 

 

БНХАУ-ын эзэмшлийн хүнд даацын машинтай жолооч нарын гэнэтийн өсөлт нь зөвхөн Цогтцэций, Ханбогд сумын иргэдэд бус 270 км үргэлжлэх нүүрсний тээвэрлэлтийн маршрут дагуу ажиллаж буй төрийн албан хаагчдын эрхзүйн асуудлыг хөндөж буй юм. Өөрөөр хэлбэл Тавантолгой” дахь хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа нэмэгдсээр байгааг судалгааны баг тайландаа дурджээ.

 

Хөдөлмөр, эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, тээвэрлэлт болон бусад холбогдох хууль тогтоомж ч хэрэгжихгүй, хэрэгжих нөхцөл бүрдэхгүй байна. УИХ болон Засгийн газраас  хэд хэдэн шийдвэр гарсан ч жолооч нарт зориулсан амрах газрыг байгуулах зэргээс эхлээд шийдвэрүүд зөвхөн цаасан дээр үлддэгийг судалгааны тайланд бичсэн байна.

 

 

“Энержи Ресурс” компанийн үйл ажиллагаа нь төвийг сахисан байр суурийг бэхжүүлснээр, төрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн “Тавантолгойн” компаниудаас илүү хариуцлагатай, тогтвортой болохыг дээрх судалгааг хийсэн судлаачид тогтоожээ. “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн “Тавантолгойн” компаниуд стандартыг дагаж мөрдөхдөө дургүй. Төрийн өмчит байгууллагууд хуулийг дагаж мөрддөггүй учраас Тавантолгойн уурхай хариуцлагагүй, сул дорой төрийн дүр төрх болжээ. Эрх нь зөрчигдсөн 7 000-8 000 жолооч аюултай, эрүүл бус, хараа хяналтгүй бүс нутагт нүүрс тээвэрлэж байна.

 

Энд жолооч нараас авсан цөөн хэдэн судалгааны үр дүнг сонирхуулъя. Санамсаргүй түүврийн аргад суурилан 150 ачааны машины жолоочоос судалгаа авсан болно. Судалгаанд хамрагдсан жолоочдын дөрөв нь эмэгтэй жолооч байв.

 

 Та нүүрсний машины жолоочоор хэдэн жил ажиллаж байна вэ?

 

Та монгол компанид ажилладаг уу эсвэл БНХАУ-ын компанид ажилладаг уу?

 

Таны машин таны өөрийн өмч үү эсвэл компаний өмч үү? 

 

Таны ажилтай холбоотой хамгийн тулгамдаж буй асуудлууд юу вэ? 

 

Таны бодлоор жолооч нарын дунд дараах зүйлс хэр түгээмэл тохиолддог вэ? 

 

Та эмнэлгийн үзлэгт хэр тогтмол хамрагддаг вэ?

 

Та хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдсан уу?

 

Судалгааны тайлангийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Өвгөн:
Ñóäàëãàà áèäíèé õóâüä áàéãàà á¿òöýý ñàéæðóóëàõààð áàéìààð, ¿ã¿éñãýõ íü þó ÷ õèéäýãã¿é áàéäëûã áèé áîëãîäîã äîî, îëîí ç¿éë äýýð òîäîðõîé áàéìààð, ÿàãààä êîìïàíèóäûí õàðüöóóëàëò øèíæèëãýý, õóãàöààãààð áèø ãýæ ýíý ñóäàëãàà áèäýíä þó ºã÷ áàéíà âý???
2018-09-11