ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
 "Таван толгой" ХК хэвийн ажиллаж эхэлснээ мэдэгджээ
2018-09-07

"Таван толгой" ХК-ийн түр хугацаанд зогсоод байсан нүүрс борлуулалтын үйл ажиллагаа 2018 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлэн хэвийн явагдаж эхэллээ. Ингэснээр Тавантолгой-Цагаанхад, Цагаанхад-Ганцмод боомт чиглэлийн дагуу коксжих, сул коксжих болон коксжих чанаргүй ангиллын нүүрсийг борлуулж байна.

 

 

Харин Тавантолгой-Ганц модны боомт чиглэлд үүсээд байгаа 50-70 км урт цуваа бүхий тээврийн замын ачаалал буурч, замын ачаалал хэвийн болсон тохиолдолд Тавантолгой-Ганцмод /уртын урт/ чиглэлд нүүрс тээвэрлэн борлуулж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжтой болох юм. 

 

Борлуулалт зогссон хугацаанд компанийн дотоод ажлуудаас гадна хөрс хуулалт болон бусад өдөр тутмын ажлуудыг хийж гүйцэтгэн ажилласан нь борлуулалтыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байна гэж компанийн зүгээс мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин