ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хамт олноороо цусаа бэлэглэжээ
2018-08-31

 

Хүнд тус болох сайхан. Гэхдээ амь насыг аварч тус болно гэдэг мөнгө хөрөнгөөр үнэлж болдоггүй тус билээ. Тиймээс Самммт компьютер технологи ХХК-иийн PC mall дэлгүүрийн хамт олон цусаа хандивлах аянд нэгджээ.

 

Тэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч нарыг урьж сайн үйлсийн аянд ийнхүү өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна. Энэ удаа 40 гаруй залуус цусаа бэлэглэсэн бөгөөд цаашид ч уг аянд идэвхтэй оролцохоо илэрхийллээ. Цусаа бэлэглэсэн залуусын нэг бол тус компанийн хүний нөөцийн ахлах менежер Э.Эринбилэг. Тэрбээр “Цусаа бэлэглэхийг хүсдэг ч цаг заваас шалтгаалан тэр бүр Цусны төвд очих боломж олддоггүй. Харин манай компанийн зүгээс Цусны төвийн эмч нарыг урьж цусаа бэлэглэх аяныг зохион байгуулсанд баяртай байна” гэсэн юм. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч нар Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүний амь нас аврах үйлсэд нэгдсэнд нь талархал илэрхийлж бусад компаниудыг ч гэсэн энэхүү аянд нэгдэхийг уриаллаа. Сонирхуулахад манай улсад өдөрт 80-100 донор цусаа өгч байж эмнэлгүүдийн захиалсан бүтээгдэхүүнийг хангах боломжтой.

 

Сүүлийн үед энэ хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа аж.

 

Shuud.mn
Сонин хачин