Үсээ будсаны дараа анхаарах зүйлс

Үснийхээ өнгийг өөрчилсний дараа анхаарах зүйлсийн жагсаалтыг “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1
Та үсээ будаад 72 цагийн дараа шампуниар үсээ угаагаарай. Учир нь энэ хугацаанд будаг сайн тогтож, таны үс гайхалтай харагдах болно.
Алхам №2
Өөрийнхөө үсний өнгөтэй тохируулан ангижруулагч хэрэглээрэй. Энэ нь таны үсний өнгө гандахаас хамгаална.
Алхам №3
“Омега 3”, “А витамин” ихээр агуулагдсан хүнс хэрэглээрэй. Энэ нь үсний ургалтад сайнаар нөлөөлнө.
Алхам №4
Будагтай үсээ ихэвчлэн хүйтэн бүлээн усаар угаавал тохиромжтой.
Алхам №5
Хатаахдаа та алчуур хэрэглэвэл тохиромжтой.
Алхам №6
Үсээ будуулсан эхний өдрөө та усанд хүргэхгүй байхыг анхаараарай.
Алхам №7
Хоёр долоо хоногтоо нэг удаа үсээ бага зэргийн тайруулаарай. Энэ нь үсний ургалтад сайнаар нөлөөлнө.
Алхам №8
Гадуур гарахдаа малгай өмсч, үснийхээ өнгийг хамгаалаарай. Хурц нар үсний өнгийг гандаадаг.
Алхам №9
Усанд сэлэх, бассейнд орохдоо зориулалтын малгай өмсөж хэвшээрэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ