ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Шатахууны үнэ монголчуудаас шалтгаалахгүйгээр өсөөд байгаа
2018-09-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Уул уурхайн салбарын эхний 7 сарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон яамны газар хэлтсийн дарга нар оролцов.

 

2018 оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тн зэсийн баяжмал, 9.2 тн алт, 3.1 мян.тн молибдений баяжмал, 1.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мян.тн хайлуур жоншны баяжмал, 46.8 мян.тн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна.

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 (1.3%) мян.тн, алт 236.9 (2.6%) кг, хайлуур жоншны баяжмал 11.7 (40.5%) мян.тн, цайрын баяжмал 0.8 (1.7%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 1.1 (3.8%) сая тн, молибдены баяжмал 159.4 (4.9%) тн, төмрийн хүдрийн баяжмал 34.3 (2.0%) мян.тн, газрын тос 473.7 (10.7%) мян.бар, катодын зэс 324.4 (3.7%) тн-оор тус тус буурсан байна.

 

2018 оны эхний 7 сарын байдлаар 8.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (24.6%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (23.9%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 753.8 (53.8%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 334.5 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1%-ийг эзэлж байна.

 

2018 оны эхний 7 сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 10.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 (22.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (24.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 2.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 482.9 (26.7%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 4.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 756.1 (23.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар шатахууны үнийн асуудлаар "Дотоодын хүчин зүйлээс нөлөөлөхгүйгээр шатахууны үнэ өсч байна. ОХУ эскпортынхоо бүтээгдэхүүн дээр тавьж байгаа татвар нэмэгдэхтэй холбогдуулан гарсан шийдвэр, Туркийн хямралтай холбоотой асуудал гээд манайхаас, биднээс шалтгаалахгүйгээр өсөөд байгаа зүйлд зохицуулалт хийх хувилбарыг Сангийн яамтай ярилцаад Засгийн газрын хуралдаанаар оролцуулахаар төлөвлөөд байгаа" гэв.

 

УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат "Газрын тосны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 30 гаруй хувиар нэмэгдсэн. Үүнийгээ дагаад Монгол Улсад импортоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшний үнэ 20-25 хувиар өссөн байгаа. Гадаад зах зээлийн үнээс шууд хамааралтайгаар жижиглэн борлуулалтын үнэ өсөөд байгаа. Энэ оны тавдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Ираны цөмийн хөтөлбөрөөс гарахаар болсны дагуу гадаад зах зээлийн газрын тосны үнэ 80 хүртэл ам.доллараар өссөн. Одоогоор гадаад зах зээл дээр газрын тосны үнэ 77-78 ам.долларт хэлбэлзэж байна" гэлээ.

 

Мөн "Эрдэнэт", "Оюутолгой" компанийн асуудлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн данс болон холбогдох гүйлгээ хийх дансуудыг хаасан зүйл байхгүй. Ямар нэг байдлаар барьцаалсан асуудал гараагүй байгаа. Хариуцсан мэргэжилтнүүд стандарт банктай холбоотой шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал дээр нарийвчлан ажиллаж байгаа. “Оюутолгой” компанийн төсөл, цахилгаан станцын асуудал дээр салбарын сайд нь байр суриа илэрхийлсэн байгаа" гэлээ.

 

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний 7 сарын байдлаар 7.1 их наяд төгрөг буюу 70.7%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 6.0 их наяд төгрөг буюу 59.6%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

 

2018 оны эхний 7 сарын байдлаар Гадаад худалдааны нийт бараа эргэлт 7,382.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,525.3 (26.0%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт, импортоос давамгайлсан буюу экспорт, импортын зөрүү 851.0 сая ам.доллараар эерэг гарсан байна.

 

2018 оны эхний 7 сарын байдлаар экспортод 4,116.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 596.4 (16.9%) сая ам.доллараар өссөн байна.

 

Боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100%, зэсийн баяжмалын 99.8%, чулуун нүүрсний 98.9%-ийг БНХАУ-д, жоншны 53.7%-ийг БНХАУ-д, 46.0%-ийг ОХУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100% Их Британид тус тус экспортлосон байна. Монгол Улс дэлхийн 60 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  92.3%,   Их Британид 3.8%, ОХУ-д 1.2% тус тус ногдож, нийт экспортын  97.3%-ийг дээрх орнууд эзэлж байна.

 

2018 оны эхний 7 сарын байдлаар импортоор 3,265.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 929.0 (39.8%) сая ам.доллараар өссөн байна.

 

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 683.6 сая ам.доллар буюу 20.9%, эрдэс бүтээгдэхүүн 730.4 сая ам.доллар буюу 22.4%, үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 604.0 сая ам.доллар буюу 82.7%, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 318.9 сая ам.доллар буюу 9.8%, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 205.1  сая ам. доллар буюу 6.3%-ийг тус тус  эзэлж байна.

 

2018 оны 8  дугаар сарын 30-ны өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын  3197  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт

3197

100%

9 462 398.96

100%

6.0%

Хайгуулын

1537

48,1%

7 887 087.88

83.4%

5.0%

Ашиглалтын

1660

51.9%

1 575 311.08

16.6%

1.0%

 

2018 оны 7 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-3
  • Шилжүүлсэн тусгай зөвшөөрөл-24
  • Тусгай зөвшөөрлийн сунгалт-28
  • Талбай буцаан өгсөн тусгай зөвшөөрөл-7           

 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах  сонгон шалгаруулалтыг зарлалаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хууль болон, Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 243 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл  авах сонгон шалгаруулалтыг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс зарлаад байна.

 

2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 119, Аи-92 автобензин 25, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн тус тус нөөцтэй байна.

 

Улсын дунджаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1750 төгрөг, Аи-92 автобензин 1888 төгрөг, Аи-95 автобензин 2157 төгрөг, дизелийн түлш 2180 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 

ОХУ-аас Монгол Улсад 09 дүгээр сард импортлох Аи-92 автобензины хилийн үнэ 721 ам.доллар/тонн, Дизель түлшний хилийн үнэ 673 ам.доллар/тонн болж,  өмнөх сарын импортын хилийн үнээс 8-10 ам.доллароор нэмэгдэн орж ирж байна.

 

“Алт-2" Үндэсний хөтөлбөрийн зорилтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/90 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгоор орон нутгийн хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийлгэхтэй холбоотой үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Ийгл ТВ-ын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийн баг нь НҮБ-ын санаачлага, дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Орхонтуул сум, Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт  2018.08.20-ноос 2018.08.27-ны өдрийг дуустал ажилласан.

 

"Алт-2" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас зохион байгуулсан "Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа" аяны хүрээнд зохион байгуулагдсан төрийн байгууллагуудын хамтарсан уулзалтад оролцож "Алт-2" үндэсний хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа тулгамдсан асуудлуудын талаар санал солилцсон.

 

Алтны үйлдвэрлэлийн салбарын татварын орчныг тогтвортой болгох зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн АМГТГ-ын УУҮТХэлтэст ирүүлсэн сүүлийн 2-3 жилийн уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн гүйцэтгэл, алт тушаалтын  байдалд судалгааны ажлыг хийж дууссан. 

 

Монголбанк 2018 оны 07 дугаар сард 2,132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийтдээ 9.34 тонн алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үед 8.94 тонн алт авч байснаас 399 кг-аар их буюу 4%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 2018 оны 7 дугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 97,883.50 төгрөг байсан байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
БАТЭРДЭНЭ ЯАСАН УХААНГҮЙГЭЭС ГАДНА СЭТГЭЛТЭЙ ЖУДАГТАЙ БАЙХ БОЛОВУУ ГЭСЭН ЖИНХЭНЭ АДГИЙН НОВШНУУД ЮМ ДАА
2018-09-04
ШААДАГЛАЛАР ВЭ БУУРААД БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ЭНЭ БӨХ МАЛНУУДЫГ ЕР НЬ ТӨРД ОЙРТУУЛАХ ХЭРГГҮЙ.
2018-09-04
zochin:
Asuudal shiidej chadahgvi bol zaigaa tabiachee
2018-09-04
!!!Зочин:
Sumya Sumya chamd heleed baigaa sh dee Chi ene ajliin hiiwel hiisen shig hii chadahgui bol Ajlaa OG !!! Niitiin erh ashgiin toloo l ajilla bitgii erguuteed bai !
2018-09-03
Зочин:
Шатахууны үнэ олон улсад буухад Монголд яагаад бууддаггүй юм. Өсөхөд монголчуудаас шалтгаалахгүй шатахууны үнэ өсдөг байтал, буухад монголчуудаас шалтгаалаад үнэ нь буудаггүй юм бэ? Сумъяабазар үүнд хариулж чадахгүй, тийм чадвар ч байхгүй. Африкийн ядуу орны адил амьдралын түвшинтэй Монгол улс болсон шүү.
2018-09-03
zochin:
chi yaj gol strateg-iin salbariig udirdaj chadah bilee dee. Mergejliin hynd ni uguud yvbal yasan yum be Sumiyabuzaraa
2018-09-03
Монголын хэдэн монополь компаниуд дураараа аашилж бна. Монгол улс ардчилсан, чөлөөт эдийн засагтай орон юм бол эдэнд өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Оросын компаниудад зөвшөөрөл олго л доо. Хэдхэн хүн хагартлаа баяжиж ард түмнийг шулсан нь дээр үү. Гурван сая хүн хямд шатахуун хэрэглэж амьжиргаандаа нэмэрлэсэн нь дээр үү.
2018-09-03