ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлж байна
2018-08-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Санхүүгийн Зохицуулах Хороо УИХ, Засгийн газраас гаргасан шийдлийн дагуу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, нийтэд арилжаалах бэлтгэлийг холбогдох байгууллагуудтай хамтран хангаж байна. Иргэд ч үнэт цаасны компаниудад шинээр данс нээлгэх нь нэмэгдэж, хувьцаагаа эдийн засгийн эргэлтэнд оруулахад идэвхтэй бэлтгэж байна.

 

Олон нийтийн хүлээлт нэмэгдэж, үнэт цаасны компаниудаар данс нээлгүүлэх үйл явц идэвхжиж буйг ашиглан иргэдийг залилан мэхэлж, хуурамч данс нээх зэргээр хохироох явдал гарч болзошгүй тул сэрэмжтэй байж, үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрөл бүхий брокерийн компаниар үйлчлүүлэхийг нийт иргэддээ анхааруулж байна.

 

Данс нээсэн үнэт цаасны компани тань цаашид ч таны санхүүгийн хамтрагч байх тул ул суурьтай сонгож, үүний тулд юуны өмнө Хорооноос тусгай зөвшөөрөл авсан эсэхийг сайтар нягтлахын дээр үйл ажиллагаа, хүний нөөцийн болон техник технологийн чадавхи, баталгаатай, найдвартай байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна. Тус зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулж буй үнэт цаасны компаниуд болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой мэдээллийг Хороо“Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн цахим хуудсуудаас авах боломжтой.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Shuud.mn
Сонин хачин