Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 539 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар эдгээр ББСБ-ууд нийт 9 төрлийн 775 тусгай зөвшөөрлөөр санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй бөгөөд 490 ББСБ буюу нийт байгууллагын 90.9 хувь нь зээл олгож байна. Үүний дотор зээлийн үйл ажиллагааг дагнан эрхэлдэг 357 ББСБ байна.
ББСБ-ууд 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 768.3 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаа нь салбарын нийт активын 67.2 хувь, эргэлтийн хөрөнгийн 69.9 хувийг бүрдүүлж байна. Нийт зээлийн 653.8 тэрбум төгрөг буюу 85.1 хувийг хэвийн зээл эзэлж байгаа бөгөөд бүртгэлтэй 150,542 зээлдэгчийн 132,652 нь хэвийн зээлдэгчид байна.
Зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй 490 ББСБ-аас энэ оны эхний хагас жилд 433 ББСБ нь нийт 575.2 тэрбум төгрөгийн зээл олгосны 81.6 хувийг иргэдэд, 18.4 хувийг аж ахуйн нэгжид өгчээ. Харин энэ хугацаанд 442 ББСБ-ын 444.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна.
ББСБ-уудаас олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү өнгөрөгч улиралд 3.3 хувь болж, 2017 оны хоёрдугаар улирлынхаас 0.2 пүнктээр буурлаа.
Зээлийн жигнэсэн дундаж хүү /Банкны салбарынхтай харьцуулснаар/
Уншиж байна |