Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал хэлэлцэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өнөөдөр ХНХЯ-ны хурлын танхимд өнөөдөр 15:00 цагт хэвлэлийн бага хурал хийнэ.
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа билээ.
Г.Сүрэн
Уншиж байна |