ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ХЗХ-дод 8.3 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байна
2018-08-13

Хадгаламж зээлийн 289 хоршоо хоёрдугаар улиралд үйл ажиллагаа явуулжээ. Хоршоодын салбар нэгжийн тоо өнгөрсөн оноос 18-аар нэмэгдсэн бол гишүүдийн тоо 20.7 хувиар өсөж 61 177-д хүрсэн байна.

 

Салбарын нийт цэвэр ашиг 1.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30.6 хувиар буурсан байгаа бол нийт орлого 37.4 хувиар өсч, 19.3 тэрбум төгрөг буюу сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

 

Мөн салбарын нийт зээл өнгөрсөн оноос 27.2 хувиар буюу 26.1 тэрбум төгрөгөөр өсч 134.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 1.6 пунктээр өсч, 6.2 хувьд хүрснээр нийт чанаргүй зээлийн хэмжээ 8.3 тэрбум төгрөг болов.

 

Хоршоодын нийт хадгаламж өнгөрсөн оныхоос 51.6 хувийн өсөлттэй байгаагийн 97.0 хувийг хугацаатай, 3.0 хувийг хугацаагүй хадгаламж бүрдүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин