ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
“Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн үнэт цаасны арилжааны захиалга эхэллээ
2018-08-08

Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнөөдөр эхэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн дэд захирал О.Хуягцогт, “Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэн  болон “Бумбат-Алтай ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргал нар Монголын хөрөнгийн биржийн 5,780 дахь удаагийн арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохих ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

75 жилийн түүхтэй тус компани нь 1994 онд төрийн өмч, хувьчлалын хүрээнд Монголын хөрөнгийн биржид бүртгэгдсэн бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаасаа гаргаж, хөрөнгө татан төвлөрүүлж буй хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын анхны компани болж байна. 

 

 

"Хөвсгөл Алтандуулга" ХК нь нийт 4.4 сая ширхэг буюу 28 хувьтай тэнцэх хувьцаа нэмж гаргах замаар 3.74 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэнд зарцуулахаар төлөвлөж байна. Тус компанийн үнэт цаасны худалдан авах захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг хүртэл хүлээн авах юм. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин