ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ОУВС: Макро эдийн засгийн нөхцөл сайжирсан ч эмзэг хэвээр байна
2018-08-08

 

ОУВС-аас Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2017 оны тавдугаар сарын 24-нд баталж, Монгол Улсад тусгай зээлжих эрхээр санхжүүжилт хийж буй билээ. Гурван жилийн хугацаатай хэрэгжих уг хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийдэг юм.

 

Энэ удаагийн буюу тав дахь шатны үнэлгээг ОУВС-ын захирал Жэф Готлибээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 6-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хийв. Ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар болон Монгол банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, тоон үзүүлэлтийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийсэн байна. 

 

Жэф Готлиб үнэлгээний төгсгөлд “Энэхүү хөтөлбөр нь дунд хугацааны төлөв байдал, өрийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого, бүтцийн өөрчлөлт хийх, санхүүгийн тогтолцоог нөхөн сэргээх, амьжиргааны түвшин доогуур иргэдийг хамгаалах, орлоготой болгоход чиглэсэн” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр "Сүүлийн үед макро эдийн засгийн гүйцэтгэл сайжирч байгаа ч эмзэг хэвээр байна” гэдгийг онцоллоо.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин